Шатар сонирхогчдын 2021 оны нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

2021-12-11 1239 0

Шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, шатар сонирхогчдыг дэмжих зорилгоор Нийслэлийн ИТХ-аас жил бүр Шатар сонирхогчдын нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай.

Тус тэмцээн өнөөдөр эхэлсэн бөгөөд хоёр өдөр үргэлжилнэ. Тэмцээнд дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан 54 шатарчин оролцож байна. Энэхүү тэмцээнээс 2021 оны Нийслэлийн аварга шатарчдыг шалгаруулж, улмаар 12 шатарчин Улсын Их Хурлын ивээл дор зохион байгуулах шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болно.

Шатар сонирхогчдын 2021 оны нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нээж үг хэлэхдээ “Дүүргийнхээ шатар сонирхогчдоос оюун ухаанаараа манлайлан шалгарсан Та бүхэндээ Хурлын байгууллагын нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баяр хүргэе.

Мөн өнөөдрийн тэмцээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас төлөөлөл болж долоон төрийн албан хаагч оролцож байна. Өнөөдрийн тэмцээндээ амжилт гаргаж, Улсын аварга шалгаруулах тэмцээнд нийслэлийнхээ нэрийг өндөрт гаргаж оролцоно гэдэгт найдаж байна. Шатрын спортыг улс орон даяар жигд хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй УИХ-ын дарга, УИХ-ын Тамгын газар, Монголын шатрын холбоо, нийслэлийн шатрын холбооны хамт олонд Нийслэлийн ИТХ-ын зүгээс болон шатар сонирхогчдынхоо өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье” гэв.
Шатар сонирхогчдын 2021 оны нийслэлийн аварга шалгаруулах тэмцээний аваргууд энэ сарын 12-ны өдөр буюу маргааш тодорно. 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Хэн бөх унтах вэ” тэмцээний аваргаар 80 настай иргэн шалгарчээ

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын захиргаанаас иргэдийнхээ дунд хэт их ажиллах соёлын эсрэг чиглэс

2026-05-04

Сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж “Халтар царайт”-ын Стерлитад “хэт ойртсон” гэх шалтгаанаар цагдаад бороохойдуулж байжээ

Угаас хүн гэдэг амьтан хэн нэгнийг үлгэрлэн дуурайж басхүү хэн нэгний нөмөр нөөлгөөр өсөж өндийд

2026-04-28

“Задлаагүй захиа” кино Москвагийн олон улсын кино наадамд өрсөлдөж байна

Энэ сарын 16-23-ны өдрүүдэд болж байгаа Москвагийн олон улсын 48 дахь удаагийн кино наадамд 43 орн

2026-04-20