104 насандаа уншиж, бичиж сурсан Энэтхэг эмэгтэй шалгалтаа амжилттай өгчээ

2021-12-09 1001 0

Энэтхэгийн Керала мужийн оршин суугч Куттиямма 104 насандаа бичиг үсэгт тайлагдаж, бага сургуулийн улсын шалгалтыг ажилттай өгчээ.

Энэ тухай Times of India хэвлэл мэдээлсэн байна.  Өмнө нь хэзээ ч сургуульд сурч байгаагүй Куттиямма тооны шалгалтаар дээд оноо авчээ. Одоо тэр малаялам хэлний шалгалт өгөхөөр бэлтгэж байгаа аж.

Түүний багш Рехна Жон “Өндөр настай сурагч учир сонсгол, харааны асуудал бий ч хичээл зүтгэлээр дүүрэн хүн” гэж ярьжээ.

“Нас бол мэдлэгт саад болохгүй. Куттияммад талархал илэрхийлье” хэмээн мужийн Боловсролын сайд өөрийн твиттер хуудаснаа бичсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг цогцоор х

2026-08-07

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03