Б.Мөнхжин: Эрээнээс ирэх ачаа тээвэрлэлт хэвийн болно

2021-12-09 1118 0

Гадаад харилцааны дэд сайд болон Эрээний ерөнхий консул, төрийн бусад холбогдох албаны мэргэжилтнүүд хамтран өчигдөр /2021.12.8/ хил дээр очиж газар дээр нь ажиллаж туршилт хийж шалгаж, бэлтгэл хангасан гэж үзжээ.

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин:

Маргааш хил нээж, автозамын тээврийг хэвийн үргэлжлүүлнэ. Эхний ээлжид Эрээнд халдварын тохиолдол бүртгэгдэхээс өмнө ачаа бараатайгаа нэвтрээд хил дээр саатсан байгаа ачаатай 150 гаруй машинуудыг гаргана. Түүний дараагаар чингэлэг тээвэр хэвийн үргэлжилнэ.

Өнөөдөр Эрээн талын жолооч нарын бичиг баримт бүрдүүлэх болон ПСР шинжилгээ хийгдэнэ. Чингэлэг тээвэр дээр дахин асуудал үүсэхгүй.

  • Гашуунсухайтын хувьд халдвар хамгаалалтын асуудал хүнд байна. Хэрэв халдварын эсрэг дэглэмийг сайтар баримталж чадвал Хятад талаас ямар нэг ч хориг байхгүй. Монголоос л хамааралтай даалгавар байна.
  • Солонгосоос ирж байгаа каргоны хувьд Тяньжин дээр саатсан. Нийт 3800 гаруй чингэлгийг татах шаардлагатай. Өдөрт гурван чингэлэг татахад хоёр чингэлэг тогтмол нэмэгдэж байгаа учраас тэнд байгаа чингэлгийн тоо буурахгүй байна гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07

Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ

Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд улсын хэмжээнд 2026 оны эхний 7 сарын байдлаар нийт 5

2026-08-07

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06