Н.Түвшинбаярт харгис хэрцгийгээр бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлджээ

2021-12-09 950 0

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас бусдын бие, эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан Н.Түвшинбаярт харгис хэрцгийгээр, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлджээ.

Тодруулбал, Д.Түвшинбаярт холбогдох хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-2.1 зүйл ангид зааснаар буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, мөн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Өнгөрсөн баасан гарагт уг дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн ч хэргийн материал дутуу байсан учир буцаагаад байсан юм.

Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл: Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах

  • 1.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • 2.Энэ гэмт хэргийг:
  • 2.1.энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт /онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан/ заасны дагуу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн;

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хөдөлгөөний эрчим, ачаалал ихтэй байршлуудад олон түвшний уулзвар барина

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зо

2026-03-04

Маргаашаас эхлэн энэ сарыг дуустал цахилгааны хязгаарлалт хийнэ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас өнөөдөр /2026.3.2/ цахилгаан шугам сүлжээнд хийх засв

2026-03-02

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 385 цэгээр жижиглэнгээр худалдаалж эх

2026-03-02