Гэрийн тусгаарлалтад байгаа иргэд хаягаа буруу бичсэн бол хуулийн хариуцлага хүлээлгэнэ

2021-12-09 1070 0

Коронавируст халдварын шинэ хувилбар болох “Омикрон” вирус тархсан, хяналтгүй алдсан дараах улс орнуудаас ирж байгаа гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй, өөрийн улсын иргэдийг 10 хоног тусгаарлах шийдвэрийг УОК-оос гарган мөрдүүлж байгаа.

Үүнд,

  • Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс,
  • Ботсвана,
  • Эсватини,
  • Лесото,
  • Намиби,
  • Замби,
  • Ангол,
  • Малави,
  • Мозамбик,
  • Зимбабве,
  • Нигер улс багтаж байна.

Харин бусад улс орнуудаас ирж байгаа иргэдээс түргэвчилсэн болон ПГУ-ын шинжилгээ авч, хариу нь сөрөг гарсан тохиолдолд бүртгэлжүүлж, гэрийн тусгаарлалтад байхыг сануулан, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллаж байна.

Иргэд оршин суух болон гэрийн хаягаа буруу бичсэн, хаягийн тодотгол хийхэд тухайн хаягтаа байгаагүй зэрэг зөрчил нийтлэг илэрч байгаа аж. Иймд иргэд тухайн асуумжийн дагуу мэдээллээ үнэн зөвөөр хариулж, оршин суух газар болон гэрийнхээ хаягийг тодорхой бичихийг анхааруулж байна.

Хэрэв буруу бичсэн тохиолдолд Эрүүгийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх заалттайг сануулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Өргөн хэрэглээний эмэнд чанарын шинжилгээ хийж эхэллээ

Өнөөдрөөс иргэдийн өргөн хэрэглэдэг, төрөөс төлбөрийг нь хариуцдаг болон Эрүүл мэндийн даатгалын сан

2026-06-16

Сүүлийн 24 цагт Улаанбурханы 33 тохиолдол батлагджээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14859 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11951

2026-05-05

Анхан шатны ЭМБ-уудад олгох санхүүжилтийг иргэний нас, оршин суугаа байршлаас хамааран тооцно

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг санхүүжүүлэх төлбөрийн хэмжээ, арга, журам шинэчлэгдэж, Эр

2026-04-16