МАН-ын 30 дахь Их хурлын төлөөлөгчдийн хамгийн залуу нь 22 настай

2021-12-06 1374 0

МАН-ын 30 дахь Их хурал эхэллээ. Их хуралд 21 аймаг,  нийслэлийн есөн дүүргээс хүрэлцэн ирсэн 1245 төлөөлөгч оролцож байна.

Хуралдааны эхэнд МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцууллаа.

МАН-ын 30 дахь Их хурлын 1245 төлөөлөгчийн 295 нь буюу 25 хувь нь эмэгтэйчүүд. Үүнээс 200 хүн урилгаар оролцож байна.

Хамгийн ахмад төлөөлөгч нь МАН-ын даргаар ажиллаж байсан, 92 настай Г.Очирбат байгаа бол хамгийн залуу нь 22 настай. МАН нийт 278 мянга 716 мянган гишүүнтэй. 30 дахь Их хуралд оролцож буй нэг төлөөлөгч 224 хүнийг төлөөлж байна гэсэн үг. Энэ удаагийн хуралд нийт 540 намын хорооноос төлөөлөл оролцож байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараах нь буруу гэж үзэж байгаа, Сангийн сайдын хувьд

Сангийн сайд З.Мэндсайхан Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

2026-11-04

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны арваннэгдүгээр сарын 4-нд боллоо. Аудитын байгууллагаас

2026-11-04

Б.Пүрэвдагва: Би Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшинэ

Эрх баригч МАН-ын Нийслэлийн намын хороо ирэх арваннэгдүгээр сарын 7-нд Бага хурлаа хийж, шинэ дарга

2026-10-23