Хүүхдээ “хичээл хийсэнгүй” гэж зодсон эмэгтэйг шалгаж байна

2021-12-03 1217 0

Цахим орчинд нэгэн ээж бага насны хүүхдээ хичээлээ муу, буруу хийлээ хэмээн зодож, хараалын үгээр харааж байгаа бичлэг нийтлэгдсэнийг цагдаагийн байгууллагаас шалгажээ.

Эх сурвалжийн мэдээлснээр 2021 оны арваннэгдүгээр сарын 29-ны өдөр 15:00 цагт Дорнод аймгийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн С гэгч өөрийн нөхөр С-тэй маргалдаж, бие биенийгээ хэл амаар доромжлон, улмаар эхнэр нь уурандаа хичээл хийж байсан 6 настай хүүгээ үсэг бичиж чадахгүй байна гэх шалтгаанаар “Тэжээлийн доройтолтой, *изда” гэхчлэн доромжилж, нуруун тус газар нь хоёр удаа гараар, нэг удаа бүсээр ороолгож цохисон нөхцөл байдал гэр бүлийн гишүүдийн мэдүүлэг, цахим орчинд цацагдсан бичлэгээр тогтоогджээ.

Цагдаагийн байгууллагаас түүний гаргасан үйлдэлд хариуцлага тооцох, хүүхдэд учирсан гэмтлийг тогтоох чиглэлээр шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа талаар мэдээллээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараах нь буруу гэж үзэж байгаа, Сангийн сайдын хувьд

Сангийн сайд З.Мэндсайхан Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

2026-11-04

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоо

2026-11-04

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19