Нийслэлийн 2022 оны төсвийг баталлаа

2021-12-03 938 0

Нийслэлийн ИТХ-ын XI хуралдаан өнөөдөр үргэлжилж, нийслэлийн 2022 оны төсвийг хэлэлцэн баталлаа. 

Нийслэлийн 2022 оны төсвийн орлогын нийт дүн, орлогын нэр төрлийн хэмжээг дор дурдсанаар батлав. Үүнд:/Мянган төгрөгөөр/

Нийслэлийн төсвийн нийт орлого 482,043,798.6
Татварын орлого263,102,700.0
Аж ахуй нэгжийн орлогын албан татвар240,370,000.0
Хувь хүний орлогын албан татварын буцаан олголт(30,715,000.0)
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар35,887,700.0
Газрын төлбөр2,000,000.0
  Үүнээс:Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт2,000,000.0
Ус ашигласны төлбөр4,500,000.0
Ойгоос мод ашигласны төлбөр60,000.0
Нийслэл хотын албан татвар11,000,000.0
Татварын бус орлого218,941,098.6
Хувьцааны ногдол ашиг322,800.0
Төрийн өмч түрээслүүлсний төлбөр2,478,200.0
Төсөвт байгууллагын өөрийн орлого13,111,364.8
Авто зам ашигласны төлбөр19,114,600.0
Хүү торгуулийн орлого83,860,690.5
Өмч хувьчлалын орлого45,000,000.0
Ангилагдаагүй бусад орлого40,700,000.0
Орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг14,353,443.3

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд ирэх онд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогын 40 хувь нь нийслэлийн төсөвт төвлөрнө. Мөн цалин хөлс, түүнтэй адилтгах ХХОАТ, Үл хөдлөх хөрөнгийн албан татвар, Газрын төлбөрийн орлого 100 хувь сум, дүүргийн төсөвт төвлөрөхөөр байгаа юм. Ийнхүү нийслэл дүүргийн төсвийн орлогын бүтцэд томоохон өөрчлөлт орж байгаа нь нийслэлийн төсвийн орлогын хэмжээ дээрх байдлаар өсөх нөхцөлийг бүрдүүлсэн аж. 

Харин нийслэлийн 2022 оны төсвийн жилд зарцуулах зарлагын нийт хэмжээг 1,330,892,442.2 мянган төгрөгөөр батлав.

Ирэх оны төсвийн жилд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хотын шуудын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын хэмжээг 706,305,570.0 мянган төгрөг, замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын хэмжээг 65,612,300.0 мянган төгрөг, 2021-2022 он дамжин санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын хэмжээг 54,004,580.3 мянган төгрөгөөр тус тус баталсан юм. Мөн төсвийн жилд нийслэлээс Багахангай, Налайх дүүрэгт нийт 7,989,283.8 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгоно. 

Нийслэлийн ИТХ-ын хуралдаанаар мөн Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө, Нийслэлийн өмчөөс 2022 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт, Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг эцэслэн баталсан юм. 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЦЕГ: Банк болон улсын бүртгэлийн газрын алба хаагчид нийлж мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт 7 хүнийг сэжигтнээр татсан

Нэр бүхий арилжааны банкны ажилтнууд, улсын бүртгэлийн газрын мэргэжилтнүүдтэй нийлж мөрийтэй тоглоо

2024-10-03

Нойтон цас орж, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй замуудад хөдөлгөөн хязгаарлаж болзошгүй

Цаг уур орчны шинжилгээний газраас өнөөдөр буюу аравдугаар сарын 3-ны өдөр Булган, Сэлэнгийн зарим г

2024-10-03

Нийтийн тээврийн 4 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулна

Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбогдуулан нийтийн тээврийн дөрвөн чиглэлд түр х

2024-10-03