4 тэрбумын авлига авсан гэх Д.Хаянхярваагийн зорчих эрхийг таван сараар хязгаарлан, 40 саяар торгов

2021-12-03 888 0

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал асан Д.Хаянхярваа нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхээр хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Хаянхярваагийн нийтийн албанд томилогдох эрхийг найман жил хасаж, зорчих эрхийг нь таван сар хязгаарлан, 40 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ.

Мөн шүүгдэгч Ш.Уртнасанд зорчих эрхийг нь зургаан сар хязгаарлах, 23 сая төгрөгөөр торгох, Ш.Доржрагчаад нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил гурван сарын хугацаагаар хасаж, таван сая төгрөгөөр торгох, Ц.Отгонбаатарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 5.1 сая төгрөгөөр торгох шийтгэл тус тус ногдуулсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06

Б.Дашпүрэв: 800 ам.доллар байсан АИ-92 төрлийн бүтээгдэхүүн 851 ам.доллар болж ирж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус яамны Төрийн

2026-08-06