Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг цахимаар сунгана

2020-03-03 1791 0

Шинэ коронавирүсийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Коронавирүсийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор салбар болон орон нутгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлаар даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоохдоо тухайн иргэнийг заавал оролцуулахгүй амбулаторийн карт, төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээний дүн, эмнэлэг хяналтын комиссын саналыг үндэслэн цахим болон бичиг баримтад тулгуурлан сунгаж, тогтоохоор боллоо.

Харин шинээр тогтоолгож байгаа тохиолдолд Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралд төрөлжсөн мэргэжлийн эмч танилцуулж, шийдвэрлүүлэх ба энэ зохицуулалт 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл хэрэгжинэ” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Өргөн хэрэглээний эмэнд чанарын шинжилгээ хийж эхэллээ

Өнөөдрөөс иргэдийн өргөн хэрэглэдэг, төрөөс төлбөрийг нь хариуцдаг болон Эрүүл мэндийн даатгалын сан

2026-06-16

Сүүлийн 24 цагт Улаанбурханы 33 тохиолдол батлагджээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14859 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11951

2026-05-05

Анхан шатны ЭМБ-уудад олгох санхүүжилтийг иргэний нас, оршин суугаа байршлаас хамааран тооцно

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг санхүүжүүлэх төлбөрийн хэмжээ, арга, журам шинэчлэгдэж, Эр

2026-04-16