АНУ-д омикрон хувилбарын анхны тохиолдол батлагджээ

2021-12-02 1090 0

АНУ-ын Калифорниа мужид тус улсын анхны ковидын омикрон хувилбар батлагджээ. Энэ талаар Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв мэдээлсэн байна.

Арваннэгдүгээр сарын 22-нд Өмнөд Африкаас Калифорнид буцаж ирсэн иргэнээс илэрсэн бөгөөд тухайн иргэн вакцинд бүрэн хамрагдсан байжээ. Одоогоор бага зэргийн шинж тэмдэг илэрсэн, биеийн байдал сайжирч байгаа аж. 

АНУ-ын удирдагчид энэ хувилбарын хариуд вакцинжуулалтаа нэмэгдүүлж, маск зүүхийг уриалж байна. АНУ-ын агаарын тээврийн компаниудад Африкийн өмнөд хэсэгт саяхан очсон зорчигчдыг тодорхойлох үүрэг хүлээн ажиллаж эхэлжээ.

Одоогоор дөрвөн тивийн арав гаруй улсад энэ хувилбарыг илрүүлээд байна.

Өмнөд Африк энэ хувилбарыг дараалалд оруулсаар байгаа бөгөөд Арваннэгдүгээр сард шалгагдсан эерэг коронавирусийн шинжилгээний 249 дээжийн бараг дөрөвний гурвыг эзэлж байна. Энэ улсад лхагва гарагт 8651 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх өдрийнхөөс бараг хоёр дахин их байгаа юм. 

Эрүүл мэндийн яамнаас иргэддээ “Хүлээцтэй байгаарай. Шинэ вирусыг бид хангалттай мэдэхгүй байна” гэдэг мэдээллийг түлхүү өгч байна. 

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Анхан шатны ЭМБ-уудад олгох санхүүжилтийг иргэний нас, оршин суугаа байршлаас хамааран тооцно

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг санхүүжүүлэх төлбөрийн хэмжээ, арга, журам шинэчлэгдэж, Эр

2026-04-16

Улаанбурхан өвчний тохиолдол 14.5 мянга болж, 17 хүн нас баржээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.562 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11759, о

2026-04-06

“Дэлхийн аутизмын өдөр”-ойлгож, хайрлаж, хүндэлцгээе!

“4 сарын 02” энэ өдөр бол “Дэлхийн аутизмын өдөр” юм. Дэлхий дахинд энэ өдрөөр аутизмтай хүмүүс бо

2026-04-02