Ү.ХҮРЭЛБААТАР: Барагдашгүй хүслийн заяа

2021-12-01 929 0

Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч, сэтгүүлч Ү.ХҮРЭЛБААТАР Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Батзаяад зориулан нэгэн шлэг тэрлэжээ.

БАРАГДАШГҮЙ ХҮСЛИЙН ЗАЯА

Ай Батзаяа, Батзаяа

Айраг шиг исгэлэн монгол заяа

Ардын дууны шуранхай заяа

Ар халхын задгай заяа

Ардчилсан хувьсгалын жад заяа

Хөх монголын бэрх заяа

Хөх тэнгэрийн эрх заяа

Хөөрхөн сахиусын энхрий заяа

“Хөдөөгийн Баясгалан”-гийн мөнх заяа

Ээ Батзаяа, Батзаяа

Эрдэнэ шиг гялалзах монгол заяа

Эртний баатрын төрх заяа

Эвлүүлж наадах наадгай заяа

Элбэг дүүрэн намар заяа

Мандах нарны цацал заяа

Магад үнэнийн цацраг заяа

Маргашгүй авьяасын наран заяа

“Мартагдашгүй намар”-ын саран заяа

Өө Батзаяа, Батзаяа

Өглөөний нар шиг монгол заяа

Өөдлөн дэвжих гэрэл заяа

Өлгий утас шиг хээ заяа

Өөрөө харин хэнэггүй заяа

Хошин шогийн ховор заяа

Хоног хоногийн хос заяа

Барагдашгүй хүслийн эзэн заяа

Балжиннямын Батзанын Батзаяа

Бат, Бат, Бат гавъяат аа

Ү.ХҮРЭЛБААТАР 2021.12.01 03 цаг 30 минут

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Эх орончдын өдрийн барилдаанд Б.Зоригтбаатар түрүүлэв

Монгол Улсад улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт 105 жил, Үндэсний

2026-03-02

Засгийн газраас Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэх шийдвэр гаргажээ

Монгол улсын Засгийн газрын хуралдаанаас Монгол Улсын төрийн шагналт, яруу найрагч Ренчиний Чойномын

2026-02-06

“Төмөр хүн” Тамаваши Ичиро Б.Мөнх-Оргил “Геннисийн дээд амжилт”-ын батламж гардлаа

Японы мэргэжлийн сүмо бөхийн хамгийн ахмад бөх болох Тамаваши Ичиро Б.Мөнх-Оргил энэ сарын барилда

2026-01-27