ЭМЯ-ны шуурхай баг Чингис хаан Олон улсын нисэх буудалд ажиллаж байна

2021-11-29 1066 0

Коронавируст халдварын шинэ Омикрон хувилбар гарсантай холбогдуулан 2021 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн Чингис хаан Олон улсын нисэх буудалд бүх хуваарьт нислэгт хяналт хийж ажиллаж байгааг ЭМЯ-наас мэдээллээ.

ЭМ-ийн сайдын тушаалын дагуу Улаанбаатар хотод буусан онгоцнуудын зорчигчдоос ХӨСҮТ-ийн баг шинжилгээ авч, нэвтрүүлж байгаа аж. Түүнчлэн ЭМЯ-ны шуурхай баг хяналт тавьж ажиллаж байна. 

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад анх илэрсэн коронавирусийн шинэ хувилбарыг Баасан гарагт Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага “variant of concern” ангилалд оруулж, грек цагаан толгойн Омикрон үсгээр нэрлэсэн билээ.

Бусад хувилбартай харьцуулбал илүү олон мутацтай, дахин халдварлах чадвар өндөр байж болзошгүй Омикрон хувилбараар халдварласан тохиолдол Өмнөд Африкаас гадна Израиль, Бельги, Хонконг, Их Британи, Итали, Германд бүртгэгдээд байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны долоодугаар сарын 20-нд бүртгэгдсэн тарваган тахлын сэж

2026-07-24

Хүний эрүүл мэндэд хамгийн их эрсдэл учруулдаг цаг агаарын аюулт үзэгдлүүдийн нэг нь ХЭТ ХАЛУУН

Өнөөдөр буюу долоодугаар сарын 23-наас эхлэн 27-ныг хүртэл ихэнх нутгаар хална. Сүүлийн жилүүдэд

2026-07-23

Ховд аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны 07 сарын 20-ны өдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол бү

2026-07-22