ТЕГ: Хаан банк 2.3 сая иргэний мэдээллийг алдсан байж болзошгүй

2021-11-23 913 0

УИХ-ын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат БНХАУ-ын сайт дээр хоёр сая Монгол хүний мэдээллийг зарна гэсэн мэдээллийн дагуу тодруулав.

ТЕГ-ын Мэдээллийн аюулгүй байдлын газрын дарга Э.Эрдэнэ:

2.3 сая иргэний мэдээлэл гэдэг асуудал нь хакеруудын алдагдсан мэдээллийг зардаг хар зах маягтай сайт байдаг. Энэ сайт дээр зарагдаж байсан мэдээлэл байгаа. Энэ мэдээлэл нь аравдугаар сарын 6-нд анх тухайн сайтад тавигдсан. Тус асуудлыг шалгах ажлын хэсэг гаран ажиллаж байна.

Тавигдсан мэдээллээс эхний ээлжид үзэхэд Хаан банкны мэдээлэл гэдэг нь дансны дугаар болон ил тавигдсан мэдээллээс дүгнэж болохоор байгаа” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10