Зургаан төрлийн 20 тоглолт, спортын гурван арга хэмжээний үеэр хяналт тавин ажиллажээ

2021-11-17 1252 0

Нийслэлийн хэмжээнд 2021 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн биеийн тамир, спорт, соёл урлагийн салбарын үйл ажиллагааг 50 хувийн дүүргэлттэйгээр нээх шийдвэр гарсан билээ.

Тус үйл ажиллагааг нээсэнтэй холбоотойгоор энэ сард мэргэжлийн урлагийн байгууллагын 17 төрлийн тоглолт давхардсан тоогоор 41 удаа зохион байгуулагдахаар төлөвлөгджээ.

Үүнээс өчигдрийн байдлаар зургаан төрлийн тоглолт давхардсан тоогоор 20 удаа тоглогдож, спортын гурван арга хэмжээ зохион байгуулагдаад байна.

Энэхүү спорт, соёл урлагийн арга хэмжээний үеэр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас улсын 31 ахлах байцаагч хуваарийн дагуу КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт тавин, зөвлөн тусалж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, “Эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг сахиж ажиллах тухай” 02-01/3525 тоот мэдэгдлийг өгч ажиллаж байна хэмээн НМХГ-аас мэдээлэв.

Мөн тус газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад эрсдэлээс урьдчилан сэргийлж, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг сахин ажиллахыг уриаллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10