Иргэн Д буюу Долгион: Одоо ч би тэр үед ковидоор өвчлөөгүй гэж боддог

2021-11-10 789 0

Монголд коронавируст халдварын анхны тохиолдол гэж бүртгэгдэн, тухайн цаг үедээ дуулианы эзэн болж байсан “Иргэн Д” анх удаа парламент телевизэд ярилцлага өгчээ. Түүнийг Долгион гэдэг аж.

Тэрээр “Би ээж, эхнэр, 2 хүүхэдтэйгээ эмнэлэгт хэвтсэн. Бидний хэн нь ч 36.8 хэмээс дээш халуунтай байгаагүй. Ямар ч шинж тэмдэг илрээгүй. Гол нь бидний хэнд нь ч шинжилгээний хариуг үзүүлээгүй. Ер нь тухайн үед хүнд байсан л даа, иргэн Д гэдэг нэртэй болчихсон. Миний явсан гэх маршрут худлаа байсан. Би УОК- оос эхлээд тагнуул руу хүртэл ярьсан. Өөрөө гарч чадахгүй болохоор утсаар л хэрүүл хийдэг. Уучлаарай, таны маршрут буруу гарчээ л гэж байсан. Нийгмийн сүлжээгээр “Өвчин тараахаас нь өмнө наадуулаа шууд шатаачих” гэсэн яриа хүртэл гарч байсан, хүнд л юм билээ. Эхнэртэйгээ хамт явж байсан бас асуудлыг ярилцаад шийдчихдэг учир бидний дунд ноцтой асуудал үүсээгүй. Сошиал гэдэг бол хүнийг алж ч мэдэх юм билээ” хэмээн ярьжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаа

2026-10-19

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Францын хэд хэдэн хотод үймээн самуун дэгдсэнтэй холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон

2026-10-19