Л.Энх-Амгалан: Ер нь жил бүр сургууль, дотуур байрны орчинд олон гэмт хэрэг гардаг юм байна

2021-11-09 926 0

Боловсролын багц хуулийн төслийн талаар УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар мэдээлэл хийлээ.

Багц хуулийн төсөлд багтаж хуулийн төсөл тус бүрээр хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон бөгөөд хэлэлцүүлгийг энэ сарын 12-ноос 2022 оны нэгдүгээр сарын 30-ны хооронд зохион байгуулах юм байна. 

Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “3.2 сая хүнд бүгдэд нь хамааралтай чухал хуулийн хэлэлцүүлэг эхлэх гэж байна. Боловсролын бүх түвшинд асуудал байгаа” хэмээн онцлов. 

Мөн тэрээр Өвөрхангай аймагт сурагч амиа алдсантай холбоотой тайлбар мэдээлэл хийв. Тэрээр “Өвөрхангай аймагт сэтгэл эмзэглүүлэм аймшигтай гэмт хэрэг гарсан. Энэ бол дотуур байр, сургуулийн орчинд эрүүл, аюулгүй байх асуудал ямар эрсдэлд орсныг харууллаа. Үүнтэй холбогдуулан шат шатны удирдлагуудад нь хариуцлага тооцохоор ярилцаж байгаа. Ер нь олон нийтэд л мэдээлдэггүй болохоос биш жил болгон сургууль болон дотуур байрны орчинд олон гэмт хэрэг гардаг юм байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гавьяат тамирчин Э.Цэндбаатарын гэр бүлд хоёр өрөө байр өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр гавьяат тамирчин Э.Цэндбаатарын гэр бүлд хоёр өрөө байр

2026-07-07

Вьетнам улсын Морьт цагдаагийн албанд амжилттай үүрэг гүйцэтгэсэн 20 монгол адууг эх оронд нь авчирлаа 

Монгол Улс, Бүгд найрамдах социалист Вьетнам улсын хууль сахиулах салбарын хамтын ажиллагааны

2026-07-07

Энэ сарын хүүхдийн мөнгийг 7 дугаар сарын 8-нд олгоно

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2026 оны долдугаар сард олгох нийгмийн халамжийн тэ

2026-07-02