Ч.Хүрэлбаатар: Би Хаан банкны 60 хувийг хэн авсан юм, мөнгө нь цэвэр үү гэж л асуусан

2021-11-08 645 0

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Хаан банкны 60 хувьтай холбоотойгоор мэдээлэл өгөв. Тэрээр “Хаан банкны 60 хувийг хэн авсан юм гэж асуусны хариуд төрийн мөнгө гацаад буй Үндэсний хөрөнгө оруулалтын компанид хувь эзэмшигч Д.Дагвадорж над руу дайрч байгааг ойлгохгүй байна” гэлээ.

Цахим орчинд Д.Дагвадорж зөвхөн Ч.Хүрэлбаатар гишүүнийг ч биш дөрвөд түмнийг ална тална гэсэн нийтлэл оруулсан нь түүнийг уг асуудалтай холбоотой байж болзошгүй гэх хардлага төрүүлээд буй юм.

Өнөөдөр Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийхдээ:

Хаан банкны Японы хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа хувиа зарж байгаа үед хэн ч худалдаж авах эрхтэй. Монголбанк зөвшөөрөл өгөхдөө эцсийн эзэмшигчийг нь тодорхойлж, мөнгөний эх үүсвэрийг нь цэвэр эсэхийг нягтлах ёстой. Гадаадын хөрөнгө оруулагч, хууль ёсны татвараа төлсөн мөнгө гэдгийг тогтоосон үед худалдаж авах нь зөв.

Аравдугаар сарын 20-нд Таванбогдоос Төсвийн байнгын хорооны даргын хувьд надад нэг бичиг ирсэн. Бичиг нь “Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мөнгөний эх үүсвэрийг шалгаж, тогтоогоогүй байж зөвшөөрөл олгосныг шалгаж өгнө үү” гэсэн утгатай. Надад ч биш бүх байнгын хороодод очсон юм байна лээ.

Ийм зүйлстэй улс төрчид оролцсон эсвэл мэдэж байсан ч зогсоохгүй бол манай улс эргээд саарал жагсаалтад орно.

Тэр тусмаа арилжааны банкууд дээр байсан төрийн мөнгөнүүд гарсан байж магадгүй гэсэн яриа гарч эхэлсэн үед яагаад ч дуугай байж болохгүй.

УИХ-ын чуулганаар надад гадаад хүмүүс авч байгаа гэж ойлгуулсан. Гэтэл гадаадууд авсан бол монгол хүмүүс над руу дайрч байгааг ойлгохгүй байна.

Би Хаан банкны 60 хувийг хэн авсан юм, мөнгө нь цэвэр үү? гэж л асуусан.

Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас төр сүүлийн гурван жил 114 тэрбум төгрөгөө авч чадахгүй байгаа. Эрдэнэт үйлдвэрийн 44.4 тэрбум, НДСангийн 4.3 тэрбум, ЭМД-ын 24.7 тэрбум байгаа.

Хаан банкны 60 хувийг авсан ч юм уу зуучилсан хамсаатнууд нь сандарцгааж байна. Хуулийн байгууллага Хаан банкны 60 хувийг худалдаж авсан байгууллагыг шалгаасай гэж хүсэж байна. Асуудал байгаа бол зогсоохыг шаардаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЦЕГ: Банк болон улсын бүртгэлийн газрын алба хаагчид нийлж мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт 7 хүнийг сэжигтнээр татсан

Нэр бүхий арилжааны банкны ажилтнууд, улсын бүртгэлийн газрын мэргэжилтнүүдтэй нийлж мөрийтэй тоглоо

2024-10-03

Нойтон цас орж, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй замуудад хөдөлгөөн хязгаарлаж болзошгүй

Цаг уур орчны шинжилгээний газраас өнөөдөр буюу аравдугаар сарын 3-ны өдөр Булган, Сэлэнгийн зарим г

2024-10-03

Нийтийн тээврийн 4 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулна

Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбогдуулан нийтийн тээврийн дөрвөн чиглэлд түр х

2024-10-03