“Товчхондоо” контент олон ангит болно

2021-11-06 870 0

Манайд урьд өмнө нь хийгдэж байгаагүй инээдмийн мөртлөө монолог форматаар бүтээгдсэн нэгэн контент саяхнаас гарч эхэлсэн байна. Хаа сайгүй зураг, трейлэр нь цацагдаж, үзсэн хүн бүрийн ярианы сэдэв болж байгаа “Товчхондоо”  инээдмийн контентыг та ч бас аль хэдийнээ үзсэн байх. Бага наснаасаа гэнэн цайлган мөрөөдлөөр жинхэнэ хайртайгаа учирна гэж төсөөлж ирсэн манай гол дүрийн залуу Сэргэлэн өөрөөсөө хэт ахадсан үзэсгэлэнтэй бүсгүйд дурлачихсан байдаг. Нэгэн удаа нэлээд их уулт болж өглөө нь сэртэл үхэн хатан crush-ласан бүсгүй нь нэг оронд хэвтэж байдаг. Төд удалгүй Сэргэлэнд дуудлага ирэх бөгөөд түүний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн зүйл тохиолддог. Ингээд л үйл явдал цаашаа нүд салгамгүй сонирхолтой болж эхэлнэ дээ.

Тус контент нь ирэх жилдээ багтан олон ангит дэлгэцийн бүтээл болохоор төлөвлөгдөж байгаа гэнэ. Эхний анги нь 60 минут буюу 1 цаг үргэлжилдэг бөгөөд энэ төрлийн контентууд дундаа богино болсон гэж хэлж болно. Энэ нь нэрэндээ таарсан товчхон, гол үйл явдлаа нуршилгүй үзүүлэх гэсэн кино багийнхны зорилго ч байж болох юм. Хэв маягийн хувьд яалтачгүй шинэ мэдрэмж, өнгө аяс үнэртэж байна лээ. Дараагийн олон ангит бүтээлийг нь гарахаар мэдээж үзэхээр төлөвлөж байна. Сүүлийн үеийн уран бүтээлүүд үзэгчдэд маш гоё эерэг мэдрэмж өгөхийг эрмэлздэг болсон нь талархууштай. “Товчхондоо”  контентын хувьд мөн үзэгчдэд өөр ертөнцөд амьдрах боломж олгосон, яг үзэж байгаа 60 минутад үл уйдам, цоо шинэ мэдрэмж өгсөн бүтээл болсонг тодотгоё. Кино бүх Skymedia, Univision, DDish болон SkyGO, LOOktv-д орсон байгаа. Тэгэхлээр энэ амралтын өдрүүдээр гэр бүлийнхэнтэйгээ тухлан киногоо үзэж, нэгэн оройг халуун дулаанаар өнгөрүүлээрэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг цогцоор х

2026-08-07

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03