Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч эрс хүйтэрнэ

2021-11-01 1131 0

Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ:

3-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд нутгийн баруун хагаст, 5-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ.

Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 7-9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 5-7 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 4-6 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус хүйтэн, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 871  гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Говь, тал, хээрийн нутгаар салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна

Мягмар гарагт Монгол – Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар цас, Лхагва гарагт баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, Пүрэв гарагт баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, Баасан гарагт нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.

Салхи арваннэгдүгээр сарын 2-нд Монгол – Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр, 3-нд баруун аймгуудын нутгаар, 4-нд ихэнх нутгаар, 5-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Дархадын хотгор болон Монгол – Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байх төлөвтэй. 3-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар эрс хүйтэрнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

М.Бадарч: Монгол наадам, монгол бөхийн ногоон дэнж сэвгүй ариун байх болтугай

Энэ жилийн баяр наадмын түрүү бөх болсон М.Бадарчийн барилдах эрхийг 2027 оны долдугаар сарын 12-ны

2023-09-28

Өнөө шөнө Баян-Өлгийн зүүн хэсэг, Ховдын нутгаар, маргааш өдөр Завхан аймгийн нутгаар их хэмжээний цас орно

Малчид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд: Өнөө, маргаашдаа баруун аймгуудын нутгаар нойт

2023-09-27

Сэрэмжлүүлэг: 33 настай эмэгтэй бага насны 3 хүүхдийн хамт угаартаж нас баржээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 26-ны өдөр буюу өчигдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд 33 нас

2023-09-27