Д.Тэрбишдагвын номын танилцуулга Дюссельдорф хотод болов

2021-11-01 640 0

Германы хувийн театрт болсон Монгол үдэш  

УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагвын Герман улсад хэвлэгдсэн “УЛААН БИЧИН ЖИЛД – Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” номоо танилцуулах уулзалт амжилттай үргэлжилсээр байна. Номын зохиогч болон багийнхан маань нэг хотоос нөгөө хотруу хурдны замаар давхиж, зам зууртаа дараагийнхаа уулзалтын бэлтгэл ажлаа базааж, амсхийх завгүй явцгааж байна. Номын танилцуулгыг хэрхэн сонирхолтой хийх, уншигчдыг залхаахгүй, уйдаахгүй байх, Монголд очиж үзэх юмсан, ямар агуу түүх, соёлтой ард түмэн юм бэ гэсэн бахархалын гал герман хэлтэй уншигчдын  сэтгэлд  жаахан ч гэсэн асаачих юмсан гэсэн бидний хичээл зүтгэл Монголоо гэсэн нэгэн үзүүрт уягдаастай.

Замын алжаал, “герман” чанга төлөвлөлт, цагийн нарийн хуваартай байгаа ч номын танилцуулгад хүрэлцэн ирсэн уншигчдын алга ташилт, дулаахан үгс,  сонирхсон цоргисон харц,  зорьж ирсэн элэг нэгт монголчуудын маань дэмжлэг бүхэн  урам зориг хайрласаар, цааш үргэлжлүүлэх тэмүүлэл бадраасаар л явна. Германы Норд Райн Вэстфален Бундесландын нийслэл Дюссельдорф хотод ирэв. Берлин, Франкфурт, Мюнхен, Гамбургтай хамт Дюссельдорф нь Германы эдийн засаг, санхүү, улс төр, боловсрол, соёлын гол төвүүдийн жагсаалтад багтдаг. Загварын олон дэлгүүр, бизнесийн төвүүд, ресторан, дуурийн болон  кинотеатруудтай маш цоглог, орчин үеийн, хөл хөдөлгөөн ихтэй хот юм байна.  

сонин mn

     Номын танилцуулга хийх арга хэмжээг  “НРВ дахь Герман-Монголын үүд “ ТББ-ын тэргүүн  Э.Ариунсайхан   болон тус бүсийн  өргөмжлөлт консул С. Шмитц нар  хамтран зохион байгууллаа. 

сонин mn
сонин mn
сонин mn
сонин mn

  “НРВ дахь Герман-Монголын үүд“ ТББ  нь тус хотод амьдардаг монголчуудаа нэгтгэн олон чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг юм байна. Монгол хүүхдүүдийнхээ эх хэлээ мартахгүй суралцахад анхаарч, өөрсдийнхөө санаачлагаар Монгол сургууль хүртэл нээжээ. Энэ жил 50 гаруй хүүхэд суралцахаар бүртгүүлсэн аж. Бид Дюссельдорф хотын  Театркантинед 2021 оны 10-р сарын 22-ны өдрийн 18 цагт зорьж очлоо. Хуучны үйлдвэрийн өндөр таазтай том барилгыг засаж, соёл урлаг, үйлчилгээний том том танхим болгон өөрчилжээ. Хувийн театр болоод ч тэрүү дотоод засал нь өвөрмөц, хананд өлгөсөн зурагнууд нь  хараа булаахын зэрэгцээ улаавтар өнгө зонхилсон учир сүрлэг харагдуулна.  Хаалгаар ороход намуухан аяз эгшиглэж, бүдэг гэрэлтэй орчин угтлаа.   Энд өдөр алгасахгүй арга хэмжээ  болдог, захиалга ихтэй  ч номын танилцуулгад зориулан нэгэн үдшийг өнгөрүүлэх боломж олгожээ.       

Тусгай тайз зассан байсан ба түүний голд номын зохиогчийг  Д.Тэрбишдагвыг хүндэтгэлтэйгээр урин суулгаж,  “НРВ дахь Герман-Монголын үүд “ ТББ-ын тэргүүн  Э.Ариунсайхан   болон тус бүсийн  өргөмжлөлт консул С. Шмитц нар арга хэмжээг нээн үг хэлцгээв.   Зохиогч Д.Тэрбишдагва: “Би номондоо зөвхөн өөрийнхөө хувийн амьдралыг  өгүүлэхийг зориогүй. Нэг хүний амьдралын түүх өгүүлэхийн  зэрэгцээ уламжлалт  зан заншил, өв соёл,  байгаль дэлхийгээ хайрлан харьцаж байгаа монгол хүний сэтгэлгээний онцлог, Монголын эртний ба одоогийн түүхийн хэсгээс уран сайхны аргаар шигтгэж бичихийг зорьсон юм. Түүх, археологи, палентологи,  соёлын талаар намайг бичвэл Тэрбишдагва их мэдэгч болчихож гэж гайхна шүү дээ, тиймээс Монголын нэрт эрдэмтэд, судлаачидтай  хамтран ажиллаж, сонирхол  татсан товч түүх, шигтгээг дэлхийд танигдсан, оюуны бядтай эдгээр хүмүүсийн хүүрнэсэн, дүгнэснээр номондоо шинэлэг зохиомж болгон оруулсан юм. Монголд палентологийн чиглэлээр хамгийн урт хугацаанд судалгаа хийж буй хүн бол билгүүн номч Б.Ринчений хүү палентологич   Р.Барсболд, Төрийн шагналт, шинжлэх ухааны гавъяат ажилтан, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Монголын нууц товчоо судлалын төвийн захирал, академич Д.Цэрэнсодном гээд бүхий л насаа, амьдралаа, цаг хугацаагаа, оюунаа судалгаа, шинжилгээнд чилээж яваа буурал эрдэмтэд мөн  залуу судлаачид гээд  оролцсон хүн бүрийн нэрийг  дурдвал уртаас урт жагсаалт гаргана. Энэ номыг бүтээхэд олон хүний хөдөлмөр, ур ухаан, зүтгэл шингэсэн юм” гэж онцлов.

Монголын эзэнт гүрэн Дорно, Өрнийг холбож хангай, тал, элс манхан хосолсон Евразийн уудам нутагт хэрхэн оршин тогтносон   тухай, дэлхийн түүхэнд хамгийн том эзэнт гүрэн байгуулсан болон  Чингис хааны дэлхийн шинэ дэг тогтолцоог илбэн тохинуулах гадаад бодлогын тухай зэрэг түүхийн хэсгүүдийг номноос уншихад герман уншигчид чих тавин анхааралтай сонсож байлаа.       

Үргэлжлэл дараагийн дугаарт

Д.Доржпагма

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

81 настай модель миссийн тэмцээний “Хамгийн сайхан хувцасласан оролцогч”-оор шалгарчээ 

Ирэх сард Мексикт болох 73 дахь удаагийн "Miss Universe" тэмцээнд оролцох оролцогчоо улс орон бү

2024-10-03

NBA-гийн домог Мутомбо таалал төгсжээ

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Алдрын танхимын гишүүн Дикембе Мутомбо 58 насандаа таалал төгссөн

2024-10-01

Э.Содномпилжээ: Парис руу явахаас 14 хоногийн өмнө Казахстанд очиж физик эмчилгээ хийлгэсэн

“Рио-2016”-оос хүрэл, ”Токио-2020”-оос алт, “Парис-2024”-өөс мөнгөн медаль хүртэж, паралимпын наадмы

2024-09-10