Facebook компани нэрээ Meta болгон өөрчиллөө

2021-10-29 1044 0

Facebook компанийн гүйцэтгэх захирал Марк Зүкербэрг “Facebook” гэх нэр нь компанийн бүх үйл ажиллагааг илэрхийлэх боломжгүй тул нэрээ солино хэмээн саяхан мэдэгдсэн байсан билээ. 

Тэгвэл Марк Зүкербэрг өчигдөр мэдэгдэл гаргаж, компанийхаа шинэ нэрийг танилцуулав.

Шинэ нэр нь “metaverse” гэх бөгөөд тус компани цоо шинэ салбарт төвлөрч ажиллах болсныг харуулж байгаа юм байна. Энэ нь хүмүүс интернэт орчинд виртуал болон бодит амьдралыг хослуулан ажиллаж, амьдрах тухай ойлголт юм.

Өөрөөр хэлбэл, нүдэндээ зүүдэг виртуал төхөөрөмж ашиглан хоорондоо харилцах, ажиллах, зугаацах, худалдаа наймаа хийх боломжтой аж.

Марк Зүкербэргийн үзэж байгаагаар ирэх арван жилд тэрбум орчим хүн метаверс ертөнцөд нэгдэх гэнэ.

Тэрээр “Өнөөдөр биднийг сошиал медиа компани гэж хардаг. Үнэндээ бид бол хүмүүсийг хооронд нь холбох технологийг бүтээдэг компани юм” гэжээ.

Сүүлийн үед нийгмийг талцуулж, үзэн ядалтыг дэвэргэсэн агуулгаар мөнгө олдог хэмээн хүчтэй шүүмжлүүлэх болсон Фэйсбүүк компанийн хувьд энэ нь муу нэрээсээ салж, шинэ имиж бүрдүүлэх чухал шийдвэр болж байна гэж ажигдагчид хэлж байна.

Мөн 2021 оны 12-р сарын 1-ний өдрөөс эхлэн компанийн хувьцаа хөрөнгийн зах зээлд “MVRS” хэмээх нэрийн дор арилжаалагдаж эхэлнэ гэж мэдэгджээ.

Тус компанийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт гарахгүй бөгөөд цаашдаа одоогийн нэрээрээ үргэлжлүүлэн ашиглагдах аж. Одоогоор тус компанид Facebook, Instagram, WhatsApp, Messenger, Quest VR hedset, Horizon VR зэрэг бусад бараа үйлчилгээнүүд багтдаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Өмнөд Солонгосчууд “Хамгийн олуулаа оролцсон буухиа уншлага”-аар Гиннесийн амжилт тогтоолоо

Өмнөд Солонгосчууд "Хамгийн олуулаа оролцсон буухиа уншлага" амжилтын эзэн болж, Гиннесийн амжил

2025-09-30

Хоошёорюү С.Бямбасүрэн Аки башёд анхны ялагдлаа хүлээв

Мэргэжлийн сүмогийн намрын Аки башёгийн өрсөлдөөн улам ширүүсэж байна. Тэмцээний 12 дахь өдрийн бари

2025-09-26

Аваргын цомыг өргөсөн “The MongolZ” баг чансаагаараа гуравт бичигдэж эхэллээ

“The MongolZ” баг  Саудын Арабын Эр-Рияд хотноо болсон цахим спортын “CS2” тоглоомын “Дэлхийн цом”/E

2025-08-25