Гүнж Мако жирийн иргэнтэй хуримаа хийж, эзэн хааны ордноос явжээ

2021-10-28 1295 0

Япон улсын өмнөх эзэн хааны ууган ач, гүнж Мако их сургуульд хамт суралцаж байсан найз Кэй Комуротой хуримаа хийж, эзэн хааны ордноос явжээ. Дэлхийн Хоёрдугаар дайнаас хойш анх удаа Японы эзэн хааны гэр бүлийн гишүүний хурим уламжлалт нүсэр ёслолгүй болж өнгөрсөн байна.

Тэд анх 2017 онд сүй тавьсан ба тэр цагаас хойш сүйт залуугийн гэр бүлийн санхүүгийн асуудал Японы хэвлэл мэдээллээр дуулиан болж байсан юм.

Эзэн хааны гэр бүлийн гишүүн эмэгтэй жирийн эрэгтэйтэй гэрлэвэл язгуур хэргэмээсээ татгалздаг хуультай. Үүнээс гадна экс язгууртныг энгийн амьдралд хөлөө олоход нь туслах зорилготой нэг удаагийн тэтгэмжийг Япон улсын засгийн газар олгодог.

Хуулийн дагуу Мако гүнж жирийн хүний амьдралд шилжихдээ засгийн газраас 153 сая иений ($1.35 сая) нэг удаагийн тэтгэмж авах ёстой ч уг тэтгэмжээс татгалзаж, цэвэр өөрсдийн хүчээр амьдралаа төвхнүүлэх сонголт хийсэн юм.

Засгийн газрын тэтгэмжийн мөнгө сүйт залуугийн ар гэрийн санхүүгийн асуудлыг шийдэхэд зарцуулагдаж болзошгүй гэсэн хардлага бас үүнд нөлөөлсөн гэж үзэж байгаа аж. Сүй тавьснаас хойш Комурогийн ээж салсан нөхөртөө 4 сая иений ($35,000) өртэй тухай мэдээ Японы сонин хэвлэлүүдээр цацагдаж байв.

Макогийн сүйт залуу, 30 настай Комуро нь АНУ-ын хуулийн фирмд ажилладаг. Залуу хос хуримынхаа дараа АНУ-д очиж суурьшихаар төлөвлөжээ.

Эх сурвалж: AFP

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Чамин Чука” тоглолт дээрээ 20 кг жинтэй дээлээр гоёжээ

Дуучин, СТА Э.Чулуунчимэг. “Хамгийн хөдөлмөрч”, “Хамгийн тууштай”, “Хамгийн олон удаа Монгол орноо т

2026-05-08

“Хэн бөх унтах вэ” тэмцээний аваргаар 80 настай иргэн шалгарчээ

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын захиргаанаас иргэдийнхээ дунд хэт их ажиллах соёлын эсрэг чиглэс

2026-05-04

Сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж “Халтар царайт”-ын Стерлитад “хэт ойртсон” гэх шалтгаанаар цагдаад бороохойдуулж байжээ

Угаас хүн гэдэг амьтан хэн нэгнийг үлгэрлэн дуурайж басхүү хэн нэгний нөмөр нөөлгөөр өсөж өндийд

2026-04-28