Л.Оюун-Эрдэнэ: Ирэх сарын нэгнээс урлаг, соёл, спортын арга хэмжээг үзэгчтэйгээр нээнэ

2021-10-27 1040 0

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Зорилтот бүлгийн 50-иас дээш хувь нь сэргээгч тундаа хамрагдвал улбар шар түвшнээс шар түвшин рүү шилжих шийдэл рүү орох хэрэгтэй. УОК, НОК үүн дээр бэлтгэлээ хангах хэрэгтэй. Мөн

  • өвдөөд эдгэрсэн иргэд 3-р тунд хэрхэн хамрагдах талаар мэдээллээ тодорхой өгөх,
  • 11-р сарын 1-нээс 50%-ийн дүүргэлттэй урлаг, соёл, спортын арга хэмжээг үзэгчтэйгээр нээх” чиглэлийг өглөө.

Улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт гуравдугаар тунд 389,411 хүн хамрагдсан байна. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх, энгийн амьдралд шилжихэд дархлаа сэргээх энэхүү тунд иргэдийн хамрагдах идэвхийг нэмэгдүүлэх нь чухал байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэв.

Мөн төрийн байгууллагууд шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглов.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараах нь буруу гэж үзэж байгаа, Сангийн сайдын хувьд

Сангийн сайд З.Мэндсайхан Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

2026-11-04

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны арваннэгдүгээр сарын 4-нд боллоо. Аудитын байгууллагаас

2026-11-04

Б.Пүрэвдагва: Би Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшинэ

Эрх баригч МАН-ын Нийслэлийн намын хороо ирэх арваннэгдүгээр сарын 7-нд Бага хурлаа хийж, шинэ дарга

2026-10-23