АТГ: Д.Хаянхярваад авлига өгсөн хүн өөрөө хэргээ илчилсэн

2021-10-27 1123 0

УИХ-ын гишүүн асан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваагийн өрөөнд АТГ-аас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, түүний өрөөнөөс их хэмжээний бэлэн мөнгө олсон билээ. Улмаар аравдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хориод байгаа юм.

Тэгвэл АТГ-аас уг хэргийн асуудлаар тайлбар хийсэн бөгөөд Д.Хаянхярваад авлига өгсөн хүн өөрөө хэргээ илчилсэн гэдгийг мэдээллээ. 

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч дарга, ахлах комиссар М.Даваатогтох “УИХ-ын гишүүн асан, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваагийн талаар 2021 оны наймдугаар сар болон аравдугаар сард авлигын шинжтэй мэдээллийг ирүүлсэн. Энэ мэдээлэлтэй нь холбогдуулж өөрийг нь шалгаж байгаа асуудал огт байхгүй ба Д.Хаянхярваагийн өрөөнд гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй. 

Энэ цаг хугацаанд хахууль өгөгч иргэнээс “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа нарт их хэмжээний ам.долларыг бэлнээр хахуульд өгсөн талаараа хэргээ илчилж ирсэн. Нэгэнт хахууль өгөгч гэмт хэргээ илчилж ирсэн тохиолдолд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд нэр дурдагдаж байгаа этгээдийн тодорхой объектод прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэгийн ажиллагаа явуулсан” гэлээ. 

Д.Хаянхярваа Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандан хүсэлт гаргаад байгаа билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Б.Пүрэвдагва: Би Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшинэ

Эрх баригч МАН-ын Нийслэлийн намын хороо ирэх арваннэгдүгээр сарын 7-нд Бага хурлаа хийж, шинэ дарга

2026-10-23

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаа

2026-10-19

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Францын хэд хэдэн хотод үймээн самуун дэгдсэнтэй холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон

2026-10-19