УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг яллагдагчаар татжээ

2021-10-25 1195 0

Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах тогтоолыг Нийслэлийн прокурорын газраас гаргажээ.

Түүнийг бэлгийн хүчирхийллийн буюу Эрүүгийн хуулийн 12.1.1 дэх хэсэгт заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн” гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, шалгахаар болжээ. 

Иргэн Б.Сүндэрьяагийн гаргасан гомдлын дагуу УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд байсан юм. Гэвч иргэн Б.Сүндэрьяад бэлгийн дарамт учруулсан гэх үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны зэрэгцээ нотлон баримт хангалтгүй, Ц.Анандбазарын бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон гэх эмэгтэйчүүдээс хэн нь ч гомдол гаргаагүй тул хэрэг бүртгэлийн хэргийг хаах саналыг цагдаагийн байгууллагаас прокурорт хоёр удаа хүргүүлж байжээ. 

Харин Нийслэлийн прокурор уг саналыг хүлээн авалгүй түүнийг яллагдагчаар татах шийдвэр гаргасан байна.

Дашрамд, Ц.Анандбазар гишүүнийг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсанаар түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал хөндөгдөнө. Өөрөөр хэлбэл, прокуророос Ц.Анандбазарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах тухай хүсэлтийг УИХ-д хүргүүлнэ. Улмаар УИХ-ын чуулганаар түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдэх юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06

Б.Дашпүрэв: 800 ам.доллар байсан АИ-92 төрлийн бүтээгдэхүүн 851 ам.доллар болж ирж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус яамны Төрийн

2026-08-06