Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 66 сайтын хандах эрхийг хязгаарлаж, 560 сая төгрөгийг битүүмжилжээ

2021-10-23 1093 0

Цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг таслан зогсоох ажиллагааны үр дүнд цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан 66 сайтын хандах эрхийг хязгаарлажээ.

Тухайн сайтуудын мөнгө татан төвлөрүүлэх, тараалт хийх зэргээр ашиглаж байсан 66 дансанд хязгаарлалт тогтоож, 560 сая төгрөгийг битүүмжлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлжээ.

2020 онд мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг 56 бүртгэгдэж байсан бол 2021 оны эхний есөн сарын байдлаар 326 гэмт хэрэг бүртгэгдэн хэргийн тоо 5.8 дахин өсжээ. Өдөрт дунджаар 1,000 гаруй харилцагчийн дансыг ашиглан 2,000 орчим мөрийтэй тоглоомын гүйлгээ хийгдэж буй судалгаа ч гарсан байна. 

Иймд иргэн та энэ төрлийн гэмт хэргийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллагын 51261749 тусгай дугаарт ирүүлнэ үү. Мэдээлэл өгсөн иргэн, байгууллагын нууцлалыг хангаж хамтран ажиллана гэж ЦЕГ-аас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10