ЦЕГ: МУГЖ С.Жавхлан руу мэдүүлэг авахаар албаны утсаар 11 удаа залгахад утсаа аваагүй

2021-10-22 1101 0

ЦЕГ-аас МУГЖ С.Жавхлан мэдүүлэг өгсөн эсэх асуудлаар мэдээлэл өглөө. 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Энэ оны аравдугаар сарын 19-ний өдөр иргэн О.Отгонтөгс хэвлэлийн бага хурал хийж, МУГЖ С.Жавхлан “Хамаг Монгол” төслийг хэрэгжүүлнэ хэмээн Сангийн сайдаас дөрвөн тэрбум төгрөг шаардсан гэх гэмт хэргийн шинжтэй мэдээлэл дэлгэсэн. Улмаар аравдугаар сарын 20-ны өдөр иргэн О.Отгонтөгс цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.

Уг хэргийн дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас Сангийн сайд Б.Жавхлангаас мэдүүлэг авсан. Мөн МУГЖ С.Жавхлан руу мэдүүлэг авахаар албаны утсаар 11 удаа залгахад утсаа аваагүй. Тиймээс бид аравдугаар сарын 20-нд мөрдөгчийн дуудах хуудсыг илгээхэд хүлээж аваагүй.

Өнөөдөр прокурорын дуудах хуудсыг хүргүүллээ. Хүлээж аваагүй байна. Тийм учир шүүхийн захирамжаар албадан ирүүлэх арга хэмжээг авна. Мөн сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж явж байхдаа халдлагад өртсөн гэсэн асуудлаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт гомдол гаргасан. Гомдлыг хүлээн авч зөрчлийн хэрэг нээж, шалгалтын ажил явуулж байгаа” гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улсын арслан Р.Пүрэвдагва энэ жилийн Үндэсний их баяр наадамд барилдах боломжгүй боллоо

Монголын Үндэсний Бөхийн Холбооны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл хуралдаж, Улсын арслан Р.Пүрэ

2026-07-08

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гавьяат тамирчин Э.Цэндбаатарын гэр бүлд хоёр өрөө байр өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр гавьяат тамирчин Э.Цэндбаатарын гэр бүлд хоёр өрөө байр

2026-07-07

Ц.Магалжав: Н.Өсөхбаяр, М.Бадарч нарыг энэ жилийн баяр наадмаар барилдуулахгүй

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын Бөхийн салбар хорооноос өнөөдөр цаг үеийн асууд

2026-07-06