М.Говьсайхан: Налайх дүүрэгт тэсрэх бодисын агуулах, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг 4 ААН байна

2021-10-22 1054 0

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн захирамжаар “Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк” ОНӨААТҮГ-тай холбоотой үүссэн нөхцөл байдлыг судлах, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлыг хэсгийг байгуулсан билээ.

Ажлын хэсгийг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч , Хурлын хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга М.Говьсайхан ахалж буй. Ажлын хэсгийн ээлжит хурал өчигдөр болж, Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк орчмын ерөнхий болон хэсэгчлэн төлөвлөгөө, нийслэлийн хэмжээнд тэсэрч, дэлбэрэх бодисын үйлдвэр, агуулахын үйл ажиллагааг төвлөрүүлэхээр төлөвлөгдсөн байршил, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрийн болон хадгалах байр, агуулахын аюулгүйн бүс нь тус парк болон бусад байгууллагын эзэмшлийн газартай давхацсан эсэх талаар мэдээлэл сонсож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж санал солилцжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07

Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ

Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд улсын хэмжээнд 2026 оны эхний 7 сарын байдлаар нийт 5

2026-08-07

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06