Н.Тавинбэх: Зарим газарт цахилгааны хязгаарлалт хийж магадгүй

2021-10-21 987 0

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2021.10.21/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “2020 оны жилийн эцсийн балансаар эрчим хүчний салбар 92 тэрбумын төгрөгийн алдагдалтай гарсан. Өнөөдрийн байдлаар өвлийн ачаалал 100 мВаттаар давахаар байна. Энэ жилийн өвлийн их ачааллыг давахаар Эрдэнэт, Дарханы ДЦС-уудын өргөтгөлийн ажлыг дуусгаж чадсан.

ОХУ-аас импортоор авдаг эрчим хүчний чадлыг 100 мВаттаар нэмэгдүүлэхээр болсон. ОХУ-ын талаас арванхоёрдугаар сарын 15 гэхэд өргөтгөлийн ажлыг дуусгаж, эрчим хүчний чадлыг 100 мватаар нэмэгдүүлж өгнө гэсэн.

Гэхдээ үүнд 110 мВаттыг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангахаар тооцсон. Тогтвортой биш ажиллабал зарим газарт цахилгааны хязгаарлалт үүсэж магадгүй. Төрөөс цахилгааны төлбөрийг хариуцах хугацаа дуусах үед эрчим хүчний хэтэрсэн хэрэглээ буурна гэж тооцоолж байна. Өвлийн бэлтгэл ажлаа 90 хувьтай хангаад байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“1000 төгрөг төлөөд тухайн өдрөө дөрвөн удаа зорчдог зохицуулалт хэвээрээ”

Энэ сарын 02-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн автобусанд байршуулсан хоёр төхөөрөмжийг нэгтгэн нэг

2026-05-04

ҮСХ: Улсын хэмжээнд гурван ихэр 315, дөрвөн ихэр 24 байна

Үндэсний статистикийн хорооноос 2025 оны байдлаар улсын хэмжээнд  18 хүртэлх насны нийт 18,249 ихэр

2026-05-01

Prius, Aqua зэрэг авто машинууд “Ногоон дугаар”-т хамрагдахгүй

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд цахилгаан хөдөлгүүртэй авто машины хэр

2026-05-01