З.Мэндсайхан: Будаа, элсэн чихэр, ургамлын тосны нөөц зохистой түвшинд буюу 20-42 хоногийн нөөцтэй байгаа

2021-10-20 1119 0

Цар тахлаас шалтгаалан БНХАУ-тай хиллэдэг Замын-Үүд-Эрээний хилийн боомт хаагдаад байна. Үүнтэй холбоотойгоор нарийн ногооны хомсдол үүсч эхэлсэн. Цаашдаа бусад төрлийн бараа бүтээгдэхүүн хомсдох эрсдэлтэй эсэх асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийлээ.

Тэрээр “Хүнсний бүтээгдэхүүний үнэ ханшийг өсгөхгүйгээр нөөцийг бүрдүүлэхийг Засгийн газраас үүрэг болголоо. Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг богино хугацаанд муудах хүнсний бүтээгдэхүүнийг саадгүйгээр хурдан шуурхай татан авах ажлыг хариуцна. Цар тахлаас шалтгаалан өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг гаалийн албан татвараас чөлөөлсөн. Тиймээс өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн гол нэрийн барааны нөөц дөрөв дахин өссөн. Үүний үр дүнд үнийг тогтвортой барих боломж бүрдсэн хэдий ч аж ахуйн нэгжүүдийн татахад бэлэн болсон бүтээгдэхүүн гацсан нөхцөл байдал үүссэн. Өнөөдрийн байдлаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн хомсдолд орсон зүйл байхгүй.

Харин Эрээний хил гаальтай холбоотойгоор нарийн ногооны хомсдол үүссэн. Эрээн боомт хэзээ нээгдэх нь тодорхойгүй. Гол нэрийн бүтээгдэхүүн болох будаа, элсэн чихэр, ургамлын тосны нөөц зохистой түвшинд буюу 20-42 хоногийн нөөцтэй байгаа” гэв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Татвар төлөгч 28,879 иргэнд 57.1 тэрбум төгрөгийн ХХОАТ-ын буцаан олголтыг олгожээ

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу татвар төлөгч иргэн анх удаа амьдран суу

2026-04-21

Хүүхэд, залуучуудын театраас “Тэс” ШТС, Хилчин хотхоны автобусны буудлын чиглэл дагуух авто замын хөдөлгөөнийг хаана

Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны гудамжинд борооны ус зайлуулах шугам угсрах ажил хийж байгаатай

2026-04-21

Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил 86 хувьтай байна

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Гүнжийн нуур орчимд 280 хүүхдийн суудалт

2026-04-20