С.Эрдэнэбат: Тэтгэвэр нь өвлөгддөггүй мөртлөө өрийг нь гэр бүлд нь үүрүүлдэг байж болох уу…

2021-10-20 925 0

МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат Нийгмийн даатгалын хуулийн шинэчлэлийн талаар ард иргэдийн дунд өргөн хүрээний санал асуулга явуулж байж батлах шаардлагатай гэв. Учир нь өргөн барьсан хуулийн төсөл нь бодит амьдрал дээр нийцээгүй, өгөх юмаа багасгасан авах юмаа ихэсгэсэн болж өөрчлөгдсөн байна. Америк, Японд төгсөж ирсэн хүмүүсээр амьдралд нийцэхгүй хууль хийлгүүлж болохгүй гэлээ.

Тэрбээр “Тэтгэвэрт гараад ядуурлын түвшинд орж байна. Төр НДШ-ээр авч байгаа мөнгөө буцаагаад тараагаад өгчихдөг, ямар ч хуримтлал байхгүй. Нэрийн дансанд мөнгөн дүн л байгаа, жинхэнэ мөнгө байхгүй.

Тэтгэвэр өвлөгддөг байх шинэчлэлийг хийхгүй бол иргэд НДШ, тэтгэврийн даатгал төлөхөө болино.

Нэрийн дансны мөнгийг ар гэрт нь 70-аас доошгүй хувийг өвлүүлэх ёстой. Насаараа төлсөн шимтгэлийнхээ үр дүнг хүртэж чадалгүй нас барж байна.

Хоёр эрэгтэй тутмын нэг нь 59 насандаа нас барж байна. Одоо цаашдаа тэтгэвэрт гарах насыг бүр 65 болгож байна, нэг сар ч тэтгэвэр авалгүй нас барах нь.

Даатгал төлж байгаа хүмүүс харамсаж, дургүй төлдөг байж болохгүй.

Нас барахад нь нэг сая төгрөг өгдгөө ядаж таван сая төгрөг өгөх хэрэгтэй байна. Боломжгүй хүмүүс яг үнэндээ оршуулгын зардлыг нь дийлэхгүй байна. Оршуулгын зардлын багцын хамгийн бага нь 1.5 сая төгрөг. Улсаас оршуулгын зардлыг нь даадаг болох хэрэгтэй.

Тэтгэвэр нь өвлөгддөггүй мөртлөө өр үлдэхээр нь тэрийг нь гэр бүлд нь үүрүүлдэг.

Ковидоор нас барсан нэг хүн хэлж байна. Миний аавын нэрийн дансанд 250 сая төгрөг байсан боловч тэтгэвэр авах эрх үүсээд удалгүй нас барсан гэж. НДШ төлдөг иргэн бүр тэтгэврийн реформыг дэмжих хэрэгтэй” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Татвар төлөгч 28,879 иргэнд 57.1 тэрбум төгрөгийн ХХОАТ-ын буцаан олголтыг олгожээ

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу татвар төлөгч иргэн анх удаа амьдран суу

2026-04-21

Хүүхэд, залуучуудын театраас “Тэс” ШТС, Хилчин хотхоны автобусны буудлын чиглэл дагуух авто замын хөдөлгөөнийг хаана

Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны гудамжинд борооны ус зайлуулах шугам угсрах ажил хийж байгаатай

2026-04-21

Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил 86 хувьтай байна

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Гүнжийн нуур орчимд 280 хүүхдийн суудалт

2026-04-20