Дуучин Аделийн шинэ төрх ба 45 кг жин хассан 4 нууц

2021-10-13 415 0

Их Британийн алдарт дуучин, Грэммийн 15 удаагийн шагналт Адель 2020 оны тавдугаар сард анх өөрийн өөрчлөгдсөн галбираа харуулж фенүүдээ гайхшруулсан юм.

“Хөгжмийн салбарт амжилттай ажиллана гэдэг маш их дарамттай байдаг” гээд Адель нэгэн удаа менежертээ “Энэ бол надад зориулагдсан зүйл биш” гэж хэлж байснаа дурджээ.

2019 онд Саймон Коницкигээс салсан нь 33 настай Аделийг өөрийн сайн сайхны төлөө ялангуяа оюун санааныхаа асуудалд анхаарлаа хандуулахад хүргэсэн бололтой. Тэрбээр Vogue сэтгүүлийн шинэ дугаарт 45 кг жин хассан тухайгаа ярихдаа “Жин хасах тухай хэзээ ч ярьж байгаагүй. Харин үргэлж хүчирхэгжих, утасны хэрэглээгээ багасгаж өдөр бүр өөртөө аль болох их цаг зарцуулах явдал байсан. Би үүндээ ч маш их дассан” гэжээ.

Өдөрт хэд хэдэн удаа бэлтгэл хийдэг

Адель Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би өдөрт хоёроос гурван удаа бэлтгэл хийдэг” гэсэн ба түүний хэлснээр дасгалаа туухай өргөн эхлүүлдэг бөгөөд үдийн хоолны дараа явган алхах эсвэл боксоор хичээллэдэг байна. Түүний хэлснээр оройдоо олон төрлийн кардио дасгал хийдэг гэнэ.

Хувийн дасгалжуулагчтай байв

Түүний дасгалжуулагч Грегг Миеле идэвхтэй байхыг үргэлж дэмжиж, урам өгдөг байсан тухай Адель ярьжээ. Vogue-д тэмдэглэснээр “Адель өнгөрсөн гурван жилийн хугацаанд бусадтай харьцуулахад Миелетэй илүү их цагийг өнгөрөөсөн” гэжээ.

Хоолны дэглэм бариагүй

Адель өөрийн идэх дуртай хоол, хүнсээ хязгаарлаагүй гэнэ. “Ямар ч байсан би маш их дасгал хийдэг болохоор өмнөхөөсөө илүү иддэг” гэж ярилцлагадаа хэлжээ.

Түүний дуртай бүтээгдэхүүн бол ундаа, ялангуяа сарнайн дарс гэнэ. Гэхдээ Адель залуу байхаасаа илүүтэйгээр архины төрлийн ундааны хэрэглээнд хариуцлагатай ханддаг болсон тухайгаа ярьжээ.

Тэрбээр хэлэхдээ Эми Уайнхаусын үхэл нь надад өөрийнхөө зан байдлыг хянахгүй бол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнийг хэрхэн дүрслэх бол хэмээн бодоход хүргэсэн гэв. Адель хэлэхдээ “Миний мэдэхгүй эдгээр хүмүүс миний өв залгамж, түүхийг минь булаахыг харахыг хүсээгүй учраас би өөрийгөө ямар байх, би ардаа юу үлдээх тухай бодож өөрийгөө ялан дийлэхээр шийдсэн” гэв.

Өөрөөрөө хэвээрээ үлдсэн

Vogue сэтгүүлд Адель зарим шүтэн бишрэгчид нь түүнд өөрөөр хандаж эхэлж магадгүй гэдгийг ойлгож байгаа гэхдээ амьдралын хэв маягаа өөрчлөх нь түүний эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай байсан гэж хэлжээ. “Миний бие галбир миний карьерын туршид анх эхэлж байсан үеийн дүр төрхөөр биежиж ирсэн” гээд тэрээр “Одоо бол өөрчлөгдсөн. Хүмүүс яагаад цочирдсоныг би ойлгож байна. Намайг өөрчлөгдсөнөөс болж зарим эмэгтэйчүүд яагаад зовж шаналж байгааг би ойлгож байна. Би тэдгээр эмэгтэйчүүдийн сэтгэлзүйн байдлыг ойлгож байна. Гэсэн ч би хэн байсан тэр хэвээрээ л байна” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Э.Оюунболдын Улсын аварга цолоо эгүүлэн авах гэсэн гомдлыг УДШ хүлээн авсангүй

Үндэсний Их баяр наадмын дараа сэргээшийн асуудал дуулиан тарих болсоор даруй 20 гаруй оныг үдэж бай

2024-04-22

Монголын хоккейчид анх удаа дэлхийн данстай тэмцээнд түрүүлж АВАРГА боллоо

Кувейт улсад шайбтай хоккейн дөрөвдүгээр дивизионы дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-1

2024-04-20

“Шар Гэгээ” уран сайхны кино “Мөнгөн мод” наадмын шилдэгээр тодорлоо

“Мөнгөн мод” соёл, урлагийн шилдгүүдийг тодруулах наадам энэ сарын 27-нд  Улсын дуурь бүжгийн эрдмий

2024-03-30