Г.Ёндон: Шатахууны үнэ нэмэгдэх нөхцөл бий болоод байна

2021-10-13 806 0

УУХҮ-ийн сайд Г.Ёндон шатахууны нөөц болон үнийн өсөлтийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Шатахууны нөөц сэргэж байна. ОХУ-аас ирсэн 1044 тонн бензин монголын газар нутагт орж ирсэн байна. Мөн ОХУ-аас дахин 724 тонн шатахуун ирж байгаа.

Хөх хотоос ачигдсан 2500 тонн шатахуун Эрээн дээр ирсэн байна.

Саяхан болсон ОПЕК-ийн гишүүн орнуудын хуралдаанаар олборлолтыг нэмэгдүүлэх шийдвэр гараагүй, үүнийг дагаад үнэ нэмэгдсэн.

Өчигдрийн байдлаар нэг баррель газрын тосны үнэ 84 ам.доллар болчихсон байна. Үүнийг дагаад манайд үнэ нэмэгдэх урьдчилсан нөхцөлийг бий болгоод байна.

Цар тахлын улмаас яах аргагүй төр үнийг зургаан сар барьсан. Энэ хугацаанд ААН-үүд 70 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн.  Харин цаашид шатахууны үнийн өсөлт, бууралтад оролцоод байж болохгүй. Үнэ чөлөөлөх ажлыг аажмаар эхлэх шаардлага гарч ирж байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

В.Зеленский Оросын холбоотнуудад ялалтын баярын жагсаалд оролцохгүй байхыг анхааруулжээ

Маргааш аугаа их ялалтын баярын өдөр. Москва хотын төв Улаан талбайд ялалтын баярын сүрт жагсаал бол

2026-05-08

Отгонтэнгэр хайрханыг тахих төрийн их ёслол ирэх зургаадугаар сарын 17 -ны өдөр болно

Отгонтэнгэр хайрханыг тахих төрийн их ёслол ирэх зургаадугаар сарын 17 -ны өдөр болно. То

2026-05-05

“1000 төгрөг төлөөд тухайн өдрөө дөрвөн удаа зорчдог зохицуулалт хэвээрээ”

Энэ сарын 02-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн автобусанд байршуулсан хоёр төхөөрөмжийг нэгтгэн нэг

2026-05-04