37 настай жүжигчин тоглолтын үеэр амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ

2021-10-11 1186 0

ОХУ-ын Их театрын /Большой театр/ чуулгын жүжигчин “Садко” дуурийн үеэр амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тоглолтын үеэр тайзны чимэглэлийг солих явцад жүжигчин үзэгчдийн зүгт бус буруу зүг рүү алхсаны улмаас чимэглэлд дарагдсан байх магадлалтай гэнэ.

Гэхдээ Интерфакс агентлаг “Тайзны чимэглэл унаагүй, чимэглэл солигдох үйл явц зохих ёсны дагуу явагдсан” гэж мэдээлсэн байна. 

ТАСС агентлагт нэгэн үзэгчийн ярьснаар тоглолт дүрс бичлэгээр эхэлсэн байна. Дараа нь тайзан дээр хоёр жүжигчин гарч ирэхэд тал талаас нь тайзны чимэглэлүүд гарч ирсэн ба тайзнаа гоцлол дуучин гарч ирэх ёстой байтал “Зогс! Түргэн дуудаарай” гэж хашгирах чимээ гарсан гэжээ.

Гэрчүүдийн хэлснээр уг үйл явдал тайзны доор болсон ба үзэгчдэд харагдаагүй байна. Улмаар хөшгийг хааж, 15-20 минутын дараа тоглолтыг зогсоожээ.

Амиа алдсан жүжигчин 37 настай ба нэрийг нь зарлаагүй байна.

Эх сурвалж: ВВС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07