ХҮН: “Э.Батшугарыг дэмжихгүй бол хорооноос өгдөг гурил, будааг өгөхгүй шүү” гэж заналхийлсэн

2021-10-11 828 0

Хөдөлмөрийн үндэсний нам УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.

Хөдөлмөрийн үндэсний намын нарийн бичгийн дарга Д.Гантулга “Сонгинохайрхан дүүрэгт сонгууль болсонгүй. Нийт 113,993 иргэн сонгууль өгөх ёстойгоос 45,151 хүн буюу 39,6 хувь нь саналаа өглөө. Өчигдөр өдөржин МАН-ын зуу зуун машин хүн зөөж, санал авах байрны гадна тэдгээр хүмүүсийг түрүүлж бүртгээд, оруулсан. Үүнийг ардчилсан сонгууль гэх үү эсвэл төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого гэх үү. Үүнд МАН-аас хариу хариулт шаардаж байна.

Сонгинохайрхан дүүрэгт өчигдөр Монгол төрийн бүтэц бүрэн бүрэлдэхүүнээрээ нэг намын төлөө ажиллалаа.

Цагдаа, багш, эмч, тус дүүрэг дэх утааны хяналтын 1,200 гаруй байцаагч бүгд МАН-ын төлөө ажилласан. Багш нар сурагчдынхаа эцэг эх рүү “Хорооны сургуулиа бариулахын тулд Э.Батшугарыг дэмжээрэй” гэдэг мессеж бичлээ.

Хорооны ажилтнууд иргэд рүү “Э.Батшугарыг дэмжихгүй бол хорооноос өгдөг гурил, будааг өгөхгүй шүү” гэж заналхийлсэн. Ингэж төрийн эрх барьж байгаа нам төрийн бүтэц, бүрэлдэхүүнийг дайчлан ажиллаж байгааг эсэргүүцэж байна.

Залуучууд сонгууль оролцохгүй бол Монгол Улс буцаад нэг намын тогтолцоонд орлоо. Иймд залуучууд та бүхэн нэмэлт сонгуульд ХҮН-ын төлөө саналаа өгдөггүй юм гэхэд сонгуульдаа идэвхтэй оролцоорой” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Гурав цагаадчихаад дөрөв дэх удаагаа шүүгдэж байгаа тохиолдол байхгүй, энэ бол нэг төрлийн хэлмэгдүүлэлт

АН-аас долоо хоног бүрийн пүрэв гарагт "4:11" мэдээллийн цагийг зохион байгуулж, цаг үеийн асуудла

2026-03-05

Х.Нямбаатар: Хуцаж байгаа нохой болгон руу чулуу шидээд байх зав надад алга

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. -Та

2026-03-04

Улаанбаатар-Лүн чиглэлийн замыг зургаан эгнээ болгон шинэчлэх ажлыг энэ онд эхлүүлэхийг үүрэг болгов

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны үеэр  Ерөнхий сайд Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг ө

2026-02-25