Нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтыг 7 хоногийн дотор явуулна

2021-10-11 515 0

УИХ-ын 18, 28-р тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгууль болсон ч ирц хүрсэнгүй. Өчигдөр 07.00-22.00 цагийн хооронд санал хураалт явуулахад Хэнтий аймгийн 18-р тойрогт 34,29 хувь,  Сонгинохайрхан дүүрэгт 39,04 хувийн ирцтэй байлаа. Тиймээс нөхөн сонгуулийн санал хураалтыг дахин зохион байгуулж, нэмэлт саналт хураана.

Нэмэлт санал хураалтад санал өгөөгүй сонгогчдыг хамруулах бөгөөд тухайн тойрогт нэр дэвшигчдийн өмнөх санал дээр нэмж тооцно. Энэ удаа 50+1 хувьд хүрээгүй ч тухайн тойргоос хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр тодруулах юм.

Энэ нь Монгол улсын Сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасан нэмэлт санал хураалт явуулах гэсэн зүйлээр зохицуулагдана.

  • 78.2.Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нэмэлт санал хураалт явуулна.
  • 78.4.Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоо дээр нэмж тооцно.
  • 78.5.Нэмэлт санал хураалтад орсон нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан, үлдсэн мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно.
  • 78.6.Нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргах бөгөөд шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор зохион байгуулж явуулна.
  • 79.5.Нэмэлт болон дахин санал хураалтын хугацаанд сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглоно гэж заасан байна.

Энэ удаагийн нөхөн сонгуульд Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт нэр дэвшигчдийн авсан санал:

  • Ц.Идэрбат /МАН/ – 12,923
  • Б.Гарамгайбаатар /АН/ – 3,544
  • М.Чингисхаан /Бие даан нэр дэвшигч/ – 545
  • А.Бархүү /ИЗНН/ – 258
  • Д.Баатаржав /ШИНЭН/ – 174
  • Д.Чулуунбат /АТОЗН/ – 149
  • санал аваад байна.

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт нэр дэвшигчдийн авсан санал:

  • Э.Батшугар /МАН/ – 23,998
  • Б.Найдалаа /ЗХЭЭ/ – 5,180
  • Э.Бат-Үүл /АН/ – 4,925
  • А.Отгонбаатар /ҮБЗН/ – 3,188
  • Ш.Гантулга /ИЗНН/ – 3,000
  • Х.Бат-Ялалт /Бие даан нэр дэвшигч/ – 1,823
  • Ц.Гантулга /ШИНЭН/ – 1,415
  • Л.Цог /ДМН/ – 199
  • Ш.Төмөрсүх /ЭЧХН/ – 108
  • А.Батдорж /АТОЗН/ – 79 санал аваад байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЦЕГ: Банк болон улсын бүртгэлийн газрын алба хаагчид нийлж мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт 7 хүнийг сэжигтнээр татсан

Нэр бүхий арилжааны банкны ажилтнууд, улсын бүртгэлийн газрын мэргэжилтнүүдтэй нийлж мөрийтэй тоглоо

2024-10-03

Вьетнам улсаас 14 дүгээр сургуульд 50 мянган доллар хандивлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийж буй Бүгд найрамдах социалист Вьетнам улсын

2024-10-01

МАН 2.8 тэрбум, АН 2.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсвөөс авна

УИХ-аас баталсан Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуульд зааснаар ирэх оноос эхлэн УИХ-д суудалт

2024-10-01