Нөхөн сонгуулийн ирц Хэнтий аймагт 2.65, Сонгинохайрхан дүүрэгт 3.58 хувьтай байна

2021-10-10 1119 0

УИХ-ын нөхөн сонгуулийн санал хураалт өнөөдөр 07:00-22:00 цагийн хооронд болно.

Сонгууль зохион байгуулах ажилд нийт 1931 төрийн албан хаагч ажиллаж байна. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөхөөр 2,774 сонгогч хүсэлтээ ирүүлжээ.

 Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн ирцийн мэдээг санал авах өдөр 13:00, 17:00, 21:00 цагт олон нийтэд мэдээлэх аж. СЕХ-ны сонгогчдын ирцтэй холбоотой мэдээллийг хүргэх цахим хуудаст мэдээлснээр нэг цагийн өмнөх байдлаар Хэнтий аймагт сонгогчдын ирц 2.65, Сонгинохайрхан дүүрэгт 3.58 хувьтай байна. 

УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн үндсэн сонгогчийн тоо 50,747, 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт бүртгэгдсэн үндсэн сонгогчийн тоо 113,934 байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Б.Пүрэвдагва: Би Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшинэ

Эрх баригч МАН-ын Нийслэлийн намын хороо ирэх арваннэгдүгээр сарын 7-нд Бага хурлаа хийж, шинэ дарга

2026-10-23

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаа

2026-10-19