Ихэнх нутгаар нойтон цас, цас орж, хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна

2021-10-07 795 0

Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд:

8-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын баруун хойд хэсгээр, 9-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи салхилж, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2021 оны 10 дугаар сарын 08-наас 10 дугаар сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний бороо, нойтон цас, цас орж, 10-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж,  цасан шуурга шуурна.

Салхи 8-нд ихэнх нутгаар, 9-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

10-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

8-наас нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна. 

Эх сурвалж: ЦУОШГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан ажил эрхлээгүй хүнд 24.5 сая төгрөгийн цалин олгожээ

Өрхийн эрүүл мэндийн төвд нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Н.Э нь эрх мэдэл, албан тушаалын

2025-02-11

“Насны хишиг”, “Эхийн алдар” одонгийн мөнгийг энэ сарын 13, 25-нд олгоно

Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгох халамж, тэтгэвэр тэтгэмжийн хуваарийг га

2025-02-11

Монголын хуульчдын холбоо О.Одбаярт туслахаа мэдэгдлээ

Өнөөдөр буюу 2025 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр Монголын хуульчдын холбооноос албан ёсны мэдэгдэл г

2025-02-07