Ж.Болд: Хайрцаг дотор гутал байсан гэж байгаа ч гутал дотор нь юу байсныг бид мэдэхгүй

2021-10-06 1009 0

ЦЕГ-ын дарга Ж.Болд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр “Иргэн Д.Монголхүүгийн тухайд болсон явдлыг Мөрдөн байцаах албанаас надад өгсөн мэдээлэлд үндэслэн тайлбарлая.

Есдүгээр сарын 18-наас хойш нэр бүхий иргэд төв талбайд жагсаал цуглаан зохион байгуулсан.

Есдүгээр сарын 30-ны өдөр төв талбайд хайрцагтай эд зүйл оруулах гэж байхад нь цагдаа нэвтрүүлэхгүй гэсэн. Тухайн хайрцаг дотор гутал байсан гэж байгаа боловч гутал дотор нь юу байсныг бид мэдэхгүй.

Төв талбайд ил гал, тэсэрч дэлбэрэх бодис оруулахгүй байх журам бий. Улмаар Д.Монголхүү цагдаагийн алба хаагчийн биед халдсан учир СБД-ийн нэгдүгээр хэлтэст саатуулсан.

Аравдугаар сарын 5-ны шөнийн 02:00 цагт Д.Монголхүүг цагдаагийн байгууллагаас дуудахад удаа дараа ирдэггүй, гурван ч зөрчлийн хэргээр шалгагдаж байгаа, цагдаагийн алба хаагчийн биед удаа дараа халдсан зэрэг шалтгаанаар баривчилсан.

Монгол улс төртэй, хуультай орон. Хуулийн дагуу л цагдаа нар ажиллаж байна. Д.Монголхүүг улсын онцгой объектод саатуулсан байхад нэр бүхий иргэд хүч хэрэглэн нэвтэрч авч явсан…

Хайрцагтай зүйл оруулах гэсэн нь зөрчлийн, цагдаагийн алба хаагчийн шаардлагыг хүлээн аваагүй, биед нь халдсан нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Б.Пүрэвдагва: Би Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшинэ

Эрх баригч МАН-ын Нийслэлийн намын хороо ирэх арваннэгдүгээр сарын 7-нд Бага хурлаа хийж, шинэ дарга

2026-10-23

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаа

2026-10-19