Уран нугараач Э.Лхагва-Очир фитнесийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

2021-10-06 632 0

Узбекистаны нийслэл Ташкент хотод бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Тэмцээнд манай улсаас 12 тамирчин оролцож байгаа бөгөөд эхний өдөр таван тамирчин медалийн тавцанд гарсан юм.

Тухайлбал, эрэгтэйчүүдийн ахмадын ангилалд С.Дуламрагчаа, насанд хүрэгчдийн ангилалд Э.Лхагва-Очир алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүлсэн бол насанд хүрэгчдийн фитнес ангилалд Ж.Баянмөнх мөнгө, эмэгтэйчүүдэд Т.Болор мөнгө, Д.Энхбилэг хүрэл медаль хүртэв. Т.Болор тэмцээний өсвөр үеийнхний ангилалд мөн мөнгөн медаль хүртсэн байна.

Ийнхүү бодибилдинг, фитнессийн ДАШТ-ий эхний өдөр манай таван тамирчин медаль хүртсэн амжилт гаргалаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Наадмын нээлтийн арга хэмжээг 21 аймгийн иргэд төв талбай дээрээ шууд үзнэ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Тулгар төр

2025-07-01

Жүжигчин Гэрэлмаагийн тоглосон дүрүүдийг амилуулсан “нууц хатагтай” хэн байв?

Дуу хоолой, дууны өнгө гэдэг хэлэх гэснийг хүний сэтгэл зүрхэнд хүргэж чаддаг шидтэй. Үүний ганцха

2025-07-01

Какурюү М.Ананд “Отаваяма” дэвжээгээ нээлээ

Японы мэргэжлийн сумогийн 71 дэх аварга Какурюү М.Ананд “Отаваяма” дэвжээгээ Токио хотын Сүмида

2025-06-25