Фэйсбүүкийн тасалдалтай холбоотой 10.6 сая орчим гомдлыг дэлхийн олон орноос хүлээн авчээ

2021-10-05 731 0

Дэлхийн хамгийн том сошиал платформ болох Фэйсбүүкийн үйлчилгээ долоон цаг орчмын турш тасалдлаа.

Үйлчилгээ нь тасалдаж эхэлснээс хойш 30 минутын дараа Фэйсбүүк компани твиттер хуудсандаа үйлчилгээ нь тасалдсаныг хүлээн зөвшөөрч, сэргээхээр шуурхай ажиллаж байгаагаа мэдэгдсэн байна.  

Фэйсбүүкийн эзэмшилд байдаг WhatsApp, Instagram үйлчилгээнүүд мөн тасалджээ. Онлайн үйлчилгээнүүдийн тогтвортой ажиллагааг хянадаг Downdetector байгууллага ийм хэмжээний уналтыг урьд өмнө нь үзээгүйгээ мэдэгджээ.

Тус байгууллага Фэйсбүүкийн тасалдалтай холбоотой 10.6 сая орчим гомдлыг дэлхийн олон орны хэрэглэгчдээс хүлээж авчээ.

2 тэрбум орчим идэвхтэй хэрэглэгчтэй Фэйсбүүк компани сүүлийн хоёр өдөр дараалан хүнд байдалд ороод байгаа юм. Ням гарагт тус компанийн нэрээ нууцалсан ажилтан худал хуурмаг, сөрөг мэдээ мэдээллийг орлогоо өсгөхөд ашигладаг Фэйсбүүкийн үйл ажиллагааны талаар хэвлэлд дэлгэсэн нь дуулиан дэгдээсэн байна.

Уг дуулианы улмаас Фэйсбүүкийн хувьцааны ханш Даваа гарагийн арилжааг уналттай эхэлсэн бол үйлчилгээнд нь тасалдал гарсны дараа үдээс хойш дахин унаж, нийтдээ 5.3 хувиар уруудсан юм.

Үүний улмаас Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Цукербергийн хөрөнгийн хэмжээ $6 тэрбумаар хорогдсон байна.

Аюулгүй байдлын мэргэжилтнүүд энэ удаагийн тасалдлыг дотоод үйл ажиллагааны алдаа, тэр дотроо хэн нэг ажилтных нь хорлон сүйтгэх ажиллагаа байх магадлалтай гэж дүгнэжээ.

Фэйсбүүк компани яг ямар шалтгааны улмаас үйлчилгээ нь тасалдсан талаар тодорхой тайлбар өгөөгүй байна.

Тус компанийн үйлчилгээ энэ оны гурав, долдугаар саруудад бас тасалдаж байсан ч энэ удаагийнх шиг өргөн хүрээг хамраагүй юм.

Эх сурвалж: Reuters

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоолоо

Сонгуулийн ерөнхий хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар сонгогч

2025-09-09

А.Амартүвшин: Зөвхөн гар утасны аппаар нүүрс худалдан авдаг болно, хагас коксын нэг шуудай нь 5000₮

НЗД-ын орлогч А.Амартүвшин, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар н

2025-09-09

Г.Занданшатар: 2027 оноос  НӨАТ-ын буцаан олголтыг 100 хувь буюу 10 хувийг буцаан олгоно

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуул

2025-09-02