Улсын байцаагчийн нэр барин луйвар хийхийг завджээ

2020-03-01 844 0

Чоно борооноор гэгчээр өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед мэргэжлийн хяналтын байгууллагын нэрийг барьж аж ахуй нэгжийг залилах гэсэн оролдлого гарчээ. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн хоолны газарт улсын байцаагчийн ажлын хувцас өмсөж үнэмлэх үзүүлсэн, өөрийгөө Сэрэнжав гэж танилцуулсан этгээд шалгалтаар явж байгаагаа хэлжээ. Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газарт Сэрэнжав нэртэй улсын байцаагч ажилладаггүй бөгөөд энэ асуудлыг харьяалах цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт болон удирдамжтай шалгалт хийх , зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр очихдоо аж ахуй нэгж байгууллагадаа урьдчилан мэдэгддэг байна.

Түүнчлэн аж ахуй нэгж байгууллагад торгууль, шийтгэврийг тавихдаа бэлэн мөнгөөр бус дансанд төвлөрүүлдэг. Иймээс аж ахуйн нэгж байгууллага, иргэд мэргэжлийн хяналтаас явж байна гээд бэлэн мөнгө нэхэх, дансны дугаар өгвөл, удирдамж болоод биеийн байцаалтыг шалгах, харьяалах мэргэжлийн хяналтын хэлтсээс утасдаж лавлах, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 70128012 дугаарт яаралтай холбогдохыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07

Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ

Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд улсын хэмжээнд 2026 оны эхний 7 сарын байдлаар нийт 5

2026-08-07

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06