“Гэм зэм”-ийн гол дүрүүд

2021-10-04 1010 0

Улаанбаатар хот дахь “Русский дом” буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төв дэргэдээ Монголын уран бүтээлчидтэй хамтран “Орфей” театр байгуулж, нээлтээ нэрт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгээр хийх гэж буй.

Монголын театрын тайзнаа анхлан амилуулах тус зохиолыг яруу найрагч, утга зохиол судлаач Я.Баяраа жүжгийн зохиолд хөрвүүлж, “Фауст” постдрамыг найруулсан М.Батболд найруулахаар болжээ.

Тус жүжгийн гол дүрд соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Лхагва, Х.Баярмаа, гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан нар тоглох аж. “Гэм зэм” жүжгийг зохиолч Ф.М.Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойд зориулан төрсөн өдрөөр нь буюу ирэх арваннэгдүгээр сарын 11-нээс олны хүртээл болгохоор төлөвлөжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харвааны шилдгүүд тодорлоо

Энэ сарын 5-ны өдөр эхэлсэн Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа өндөрлөж, шилдэг мэрг

2026-07-08

Наадмын нээлт, хаалтыг нийслэл, 21 аймаг, 9 дүүргийн төв талбай дээр LED дэлгэцээр шууд дамжуулна

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилтай биечлэн танилцаж, зохи

2026-07-07

Монгол Улсын 21 дэх аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч салбартаа олон жил үр бүтээлтэй ажилл

2026-07-03