“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж дүүрэг бүрт 3000-5000 нүх ухжээ

2021-10-04 1626 0

Ерөнхийлөгчийн санаачилгаар нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж мод тарьж, ойжуулах ажлыг дараах байршлуудад эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангажээ.

Уг ажлын хүрээнд Налайх дүүргийн 2 дугаар хороо Налайх цэцэрлэгт хүрээлэнгийн мод тарих талбайд Хотын Ерөнхий менежер, Хотын тохижилт цэцэрлэгжүүлэлтийн хэлтсээс тогтмол хяналт тавин, ажлын явцыг шалгасан байна.

Өгсөн үүргийн дагуу үндсэн 5000 нүхийг цэргийн ангитай хамтран ухаж бэлдсэн ба блок бүрээр тууз татан мод тарих байгууллагуудад зориулсан мэдээллийн самбар, дугаар бүхий пайз зоосон байна.

Долоо хоног үргэлжлэх тус байгууллагуудад зориулсан хоёр гэр барих, арга хэмжээнд зориулан тайз засжээ. Тарьсны дараах усалгааны ажилд зориулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас болон Налайх дүүргийн гээд нийтдээ гурван машинаар усалгааны ажлыг хийх юм байна.

ХУД-ийн 14 дүгээр хороонд 3395 модны нүхийг ухаж бэлдсэн, Хот тохижилтын газраас 5ш Био-00 суурилуулж, нэг тонны багтаамжтай гурван усны сав, усалгааны гурван машин техник болон хар шороо тус тус бэлтгээд байна.

БГД-ийн 20 дугаар хороо Баянгол агро паркийн талбайд одоогийн байдлаар 4000 нүх ухаж бэлдсэн том оврын мэдээллийн самбарт анонс байрлуулсан, Био-00 суурилуулсан, худалдааны талбайгаа тохижуулсан бөгөөд тайз засал, асар босгох зэрэг ажлууд үргэлжилж байгааг талбай дээр үзэж танилцлаа.

СХД-ийн 24 дүгээр хороо Баруун салаа Бумбатын булагт нийт 5000 нүх ухаж бэлдсэн, хөрс сайтай газар тул нэмэлт хар шороо бэлтгэх шаардлагагүй талбай, Био-00 суурилуулах, цахилгаан хангамж, гэр барих зэрэг бэлтгэл ажлууд бүрэн дууссан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Төрийн тахилгатай Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян хоёр сар үргэлжилнэ 

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяныг  энэ сарын 22-оос наймдугаар сар

2026-06-18

Согтуу жолооч автомашинтайгаа Энхтайваны гүүрнээс унажээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн орчимд ХУД-ийн 2 дугаар хо

2026-06-16

Аймаг, сумд дэнж хотойтол наадах дэлгэр их наадмын товоо зарлаж эхэллээ

Монгол түмний дархлаа, өв соёл болсон дэлгэр их наадам айсуй. Энэ жил тэгш ой нь тохиож буй аймаг, с

2026-06-16