Хакүхо М.Даваажаргал: 20 сая ам.долларын өртөгтэй дэвжээ барих төсөл хэрэгжүүлнэ

2021-10-01 758 0

Сүмогийн холбоо өчигдөр/2021.09.30/ Хакүхо М.Даваажаргалыг зодог тайлахыг зөвшөөрч, Магаки оякатагийн нэрийг хайрласан билээ. Гэхдээ түүнд дэвжээ нээх эрх олгоогүй бөгөөд Мияагино дэвжээнд туслах оякатагаар ажиллахыг зөвшөөрсөн.

Мияагино ояката ирэх 2022 оны наймдугаар сард тэтгэвэрт гарч, түүний үйл хэргийг Хакүхо үргэлжлүүлнэ.

Хакүхо “Nikkan Sports”-д өгсөн ярилцлагадаа 20 сая ам.долларын өртөгтэй дэвжээ барих төсөл хэрэгжүүлнэ гэжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Хакүхо гурван жилийн өмнөөс Токио хотын Нихонбашитай ойролцоо Гинза дүүрэгт дэвжээ байгуулахаар судалж байгаа гэнэ. Түүний дэвжээ 2024 он гэхэд ашиглалтанд орох төлөвлөгөөтэй байгаа аж.

Дээд зиндааны 45 түрүүтэй Хакүхо тэтгэвэрт гарахдаа сүмогийн түүхэн дэх хамгийн өндөр үнийн дүнтэй тэтгэмж авна.

69 дэх их аваргын хувьд хэдийнэ өөрийн шавь нараа бэлдээд эхэлчихсэн. Түүний удирдлага дор Дайкихо Масахиро, Энхо, Хокүсэихо А.Даваанинж тэргүүтэй бөхчүүд бэлтгэл сургуулилт хийж ирсэн. Өнгөрөгч Аки башёд Дайкихо санданмэ зиндааны 89 дүгээрт эрэмбэлэгдэн барилдсан бол Энхо жүрёогийн 11 дүгээрт, Хокүсэихо А.Даваанинж жүрёогийн 12 дугаарт эрэмбэлэгдэн барилджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улсын арслан Р.Пүрэвдагва энэ жилийн Үндэсний их баяр наадамд барилдах боломжгүй боллоо

Монголын Үндэсний Бөхийн Холбооны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл хуралдаж, Улсын арслан Р.Пүрэ

2026-07-08

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гавьяат тамирчин Э.Цэндбаатарын гэр бүлд хоёр өрөө байр өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр гавьяат тамирчин Э.Цэндбаатарын гэр бүлд хоёр өрөө байр

2026-07-07

Ц.Магалжав: Н.Өсөхбаяр, М.Бадарч нарыг энэ жилийн баяр наадмаар барилдуулахгүй

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын Бөхийн салбар хорооноос өнөөдөр цаг үеийн асууд

2026-07-06