Х.Лүндээжанцан: Даага барьж идсэн баавгайг нутгийн залуучууд хөөж, уул руу гаргасан

2021-09-30 792 0

Энэ сарын 22-ны өдөр Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багийн нутаг “Бужирын дөрөлж”-д баавгай адуу идсэн, мөн энэ сарын 25-ны өдөр Тосонцэнгэл сумын Оргих багийн малчин “Улаан нүүр” гэдэг газар баавгай харсан, энэ сарын 27-ны өдөр Сонгино сумын Баян-Айраг багийн “Хүйтэн сээр” гэдэг газар баавгайн хоёр бамбарууш орж ирсэн зэрэг мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Болсон үйл явдлын талаар Баянтэс сумын Засаг дарга Х.Лүндээжанцан “Манай суманд 9 дүгээр сарын 4-нөөс хойш баавгай үзэгдэх болсон. Одоо дөрвөн багийн нутагт хаа сайгүй баавгай тааралддаг болоод байна. Даваадорж гэдэг айлын адуунаас даага барьж идсэн баавгайг нутгийн залуучууд хөөж, уул руу гаргасан.

Манай сум Завхан аймгийн хамгийн хойд талын сум. Тува улстай хиллэдэг. Тувад ойн түймэр их гарч байгаатай мөн хоол тэжээлийн дутагдалтай холбоотойгоор баавгай их орж ирж байх магадлалтай” гэлээ.

Иймд малчид, ард иргэд :

  • Малд явахдаа анхаарал болгоомжтой байж, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх
  • Жимс, самарт явахгүй байх, хээр хөдөө, ойн сав бүхий газар хонохгүй байх
  • Баавгай тааралдвал айлгаж цочоохгүй байж амь насаа хамгаалахыг Завхан аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.  

Дашрамд өгүүлэхэд, Баавгай нь махаар хооллодоггүй, заавал самар, жимс, ургамлын гаралтай хоол тэжээлийг хольж иддэг.  Самар,  жимс ховор ургасан үед өлссөн баавгай улаан шоргоолжны үүр ухаж эхэлдэг. Улаан шоргоолжинд алдегид хэмээх спирт байдаг бөгөөд түүнд согтсон баавгайг “Хорхойтсон баавгай” гэдэг аж. Ийнхүү согтсон баавгай хаашаа ч хамаагүй тэнэж хүн, амьтанд халдах тохиолдол гарч байжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06

Б.Дашпүрэв: 800 ам.доллар байсан АИ-92 төрлийн бүтээгдэхүүн 851 ам.доллар болж ирж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус яамны Төрийн

2026-08-06