Өмнөд Солонгосчууд 2025 оноос такси үйлчилгээг “тэнгэрт гаргана”

2021-09-29 862 0

Өмнөд Солонгосын газар, дэд бүтэц, тээврийн сайд “2025 оны сүүлээс дрон такси үйлчилж эхлэх тухай” мэдээлжээ. Сөүл хотын автозамын түгжрэлийг бууруулах, хотын агаарын тээврийг хөгжүүлэх зорилгын хүрээнд такси үйлчилгээг ийнхүү тэнгэрт гаргах гэнэ.

Сайдын энэ төлөвлөгөөний дагуу 2025 оноос жолоочгүй агаарын тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх бөгөөд 10 жилийн хугацаанд дрон таксиг хэрэглээнд бүрэн оруулах гэнэ.

Дэлхий даяар нисгэгчгүй тээврийн хэрэгслийн хөгжүүлэлт эрэлттэй байгаа бөгөөд технологийн компаниуд энэ чиглэлд хөрөнгө оруулах нь нэмэгджээ. Улмаар нисгэгчгүй тээврийн хэрэгслийн олон улсын зах зээл 2040 он гэхэд 730 их наяд вонд хүрч өсөх тооцоог Өмнөд Солонгосын тал гаргажээ. Харин тухайн үед Өмнөд Солонгосын дотоодын зах зээл 13 их наяд вон хүрсэн байх болно хэмээн үзэж байна.

Дрон таксиг үйлчилгээнд нэвтрүүлэхийн тулд газардах, хөөрөх талбайг Сөүл хотын томоохон дүүргүүдэд байгуулах аж. Дрон такси нь 300-600 метрийн өндөрт үйлчилгээ үзүүлэх ба автомашинтай харьцуулахад зайг гурав дахин хурдан туулж, цаг хэмнэх гэнэ.

Дрон таксины анхны туршилтыг 2020 оны арваннэгдүгээр сард амжилттай туршсан аж. Тодруулбал, хоёр хүний суудалтай энэ дрон такси нь Сөүлийн төв дүүргийн дээгүүр долоон минут ниссэн байна. Тэгвэл хоёр дахь туршилтын нислэгийг Инчон олон улсын нисэх буудалд ирэх арваннэгдүгээр сард хийхээр төлөвлөжээ.

Гэвч олон улсад энэ төрлийн үйлчилгээ дөнгөж нэвтэрч эхэлж байгаа тул тогтсон стандарт, шаардлагыг боловсруулах шаардлагатай болжээ.

ЭХ СУРВАЛЖ: KOREA TIMES

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хүй долоо худагт болж буй наадамд 256 хүчит бөх зодоглож байна

Монголын морин спорт уяачдын холбооны 30 жил, "Их хурд-10" шигшмэл хурдан морьдын уралдаан, Монгол

2025-08-08

Самандын хүү цөөрмийг далай, довцогийг толгод болгох шидтэй

Цаанаасаа төрчихсөн хүн үнэхээр л ондоо байдаг юм билээ. Төрөлх нутгийнхаа 100 жилийн ойгоор Ардын ж

2025-08-05

СОНЖОО: Та ямар хүн бэ? Сайхан сэтгэлтэй юу, шунал тачаал ихтэй юу

Та ямар хүн бэ. Юуны өмнө та эдгээр дүрсийг сайтар ажиглаад өөрт таалагдаж буй дүрсийнхээ дугаарыг т

2025-08-05