Нийгмийн даатгалын хууль шинэчлэгдсэнээр олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломж бүрдэнэ

2021-09-29 1025 0

Нийгмийн даатгалын хууль эрх зүйг шинэчлэх ажлын хүрээнд нийгмийн даатгалын багц хуулиудын төсөл боловсруулах үүрэг бүхий Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяраар ахлуулсан ажлын хэсэг 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат тэргүүтэй ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг дахин хэлэлцлээ.

Тус уулзалт, хэлэлцүүлгээр Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төсөл, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөлд МҮЭХ-ноос ирүүлсэн зарчмын зөрүүтэй санал болон хуулийн төсөлд тусгагдсан зарим зүйл, заалтын талаар нэмэлт тайлбар, тодруулга өгч харилцан мэдээлэл солилцлоо. Эдгээр хуулиудын төсөлд:

  • Нийгмийн даатгалын холбогдолтой харилцааг зөвхөн нийгмийн даатгалын хууль тогтоомжоор зохицуулах,
  • Нийгмийн даатгалын сангийн тогтвортой байдлыг бүрдүүлэх, сангийн хөрөнгийг эрсдэлгүй, үр өгөөжтэй удирдах,
  • Даатгалын сангийн бодит хуримтлалыг эхлүүлэх, нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх,
  • Нийгмийн даатгалын засаглалыг оновчтой болгох, суурь тэтгэвэр болон хувийн нэмэлт тэтгэврийн эрх зүйн орчинг бүрдүүлснээр ахмад настан олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлэх, төлсөн шимтгэлтэй уялдсан тэтгэвэр, тэтгэмж тогтоож, олгох шударга аргачлалыг нэвтрүүлэх, нийгмийн даатгалын үйлчилгээг цахимжуулах зэрэг ажил олгогч, даатгуулагчийн эрх ашигт нийцсэн олон харилцааг зохицуулахаар тусгаад байна.

Эх сурвалж: ХНХЯ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07

Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ

Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд улсын хэмжээнд 2026 оны эхний 7 сарын байдлаар нийт 5

2026-08-07

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06