Өнөөдөр 25 цэгт 3104 иргэнийг дархлаажуулна

2021-09-29 1241 0

Улаанбаатар хотод өнөөдөр суурин 25 цэгт 34 багийн 191 эмч, ажилтан ажиллаж, 3104 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна.

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

Есдүгээр сарын 28-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 83, II тунд 335, нэмэлт сэргээх тунд 1363, нийт 1781 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.6 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 15 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2903 (24.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 66606 (74.9 хувь), 16-17 насны 26204 (77.3 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

Иргэн та дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх шаардлагатай байна.

Үүнд:

  • Амны хаалтаа тогтмол зүүх;
  • Хүн хоорондын зай барих;
  • Гар угаах, халвдаргүйжүүлэх;
  • Байнгын агааржуулалт хийх;
  • Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байхыг зөвлөж байна.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр нь танилцуулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Өрхийн эмнэлгүүд энэ амралтын өдрөөр ажиллана

Томуугийн идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан нийслэлийн 150 өрхийн эрүүл мэндийн төв болон

2026-10-20

СОНИРХОЛТОЙ: Ихэр шар, цусан толботой өндөг аюултай юу?

Мэдэхгүй бүхэн хүний дайсан гэж нэг үг бий. Урьд нь өндөг шарж идэх үедээ цусан толботой эсвэл дав

2026-08-04

Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны долоодугаар сарын 20-нд бүртгэгдсэн тарваган тахлын сэж

2026-07-24